СЭЗИС - Бүтээлийн сан

Банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Ганбаатар, Пүрэвжаргал
dc.date.accessioned 2026-06-22T05:33:52Z
dc.date.available 2026-06-22T05:33:52Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4773
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Энэхүү судалгааны ажлын хүрээнд ББСБ-ын үйл ажиллагааны эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн асуудлыг хөндөн дараах зорилгын хүрээнд ажилласан. Судалгааны ажлын хувьд “ББСБ-ын буюу бичил санхүүгийн салбарын үйл ажиллагаа, түүний эдийн засгийн орчин, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалж дүгнэлт өгөх, энэ салбарын үйл ажиллагааг цаашид сайжруулах эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах санал зөвлөмж боловсруулах.” зорилго тавин ажиллаж зохих үр дүнгүүдийг гаргалаа. Онолын хувьд нэгдүгээрт, ББСБ гэж юу болох түүнийг хэрхэн ойлгож судалгааг үргэлжлүүлэх нь зохистой талаар гол анхаарлаа хандууллаа. Эндээс олон улсын түвшинд тодорхойлж байгаа бичил санхүү, ББСБ гэдэг нь зорилтот сегментийн хувьд үйл ажиллагаа явуулахаас гадна харьцангуй өргөн цар хүрээтэй байгаа тул судалгаанд шууд ашиглах боломж хязгаарлагдмал гэж үзлээ. Үүний улмаас Монгол Улсын хууль эрх зүйн орчинд тодорхойлсон үйл ажиллагааны хувьд эдийн засгийн нөлөөллийг тодорхойлох чиглэлд судлагдсан байдлын судалгаа онолыг чиглүүлэх түүнд үндэслэн судалгааг хийж ажилласан. Хоёрдугаарт, ББСБ-ын үйл ажиллагаа нь эдийн засагт нөлөөлөхөөс гадна санхүүгийн үйл ажиллагаа, зохицуулалттай салбарын онцлогоос хамаарч макро эдийн засаг, салбарын зохицуулалтын нөлөөлөлд ихээхэн өртөмтгий байдалтай хэмээн үзэж оролцогч талууд, орчны асуудлыг чухалчлан судлах шаардлагатай хэмээн үзсэн. Гуравдугаарт, ББСБ-ын үйл ажиллагаа нь эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлох ашиглах онолын хандлагуудад тулгуурлаж чанарын болон тоон шинжилгээг ашиглан энэхүү судалгааг хийлээ. Үүний үр дүнд Монгол Улсын макро эдийн засгийн орчин тогтворгүй, инфляц өндөр, санхүүгийн зах зээлийн хөгжил хангалттай түвшинд хүрээгүй зэрэг болон салбарын зохицуулалт нь ББСБ-ын үйл ажиллагаанд ихээхэн нөлөөтэй болохыг тодорхойлсон, ББСБ эдийн засаг, жижиг дунд бизнес, иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангах чиглэлд тодорхой нөлөөлөлтэй болохыг тодорхойлсон нь орчны судалгааны гол үр дүн байлаа. en_US
dc.subject Банк бус санхүүгийн байгууллага эдийн засагт үзүүлэх нөлөөлөл en_US
dc.title Банк бус санхүүгийн байгууллагын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах