СЭЗИС - Бүтээлийн сан

Хувийн тэтгэврийн сангийн хөгжлийн хувилбарууд, тэдгээрийн Монголын хөрөнгийн зах зээлд үзүүлэх боломжит нөлөө

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Лхагвасүрэн, Болорцэцэг
dc.contributor.author Гантулга, Билгүүн
dc.date.accessioned 2026-06-22T05:33:15Z
dc.date.available 2026-06-22T05:33:15Z
dc.date.issued 2026-06-12
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4769
dc.description.abstract Хүн ам зүйн насжилт болон уламжлалт тэтгэврийн тогтолцооны ачаалал нэмэгдэж буйтай холбоотойгоор олон давхаргат тэтгэврийн систем, тэр дундаа хувийн тэтгэврийн сангийн үүрэг оролцоо дэлхий дахинд өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд нийгмийн даатгалын сангийн алдагдал жил бүр улсын төсөвт дарамт учруулж байгаа энэ үед хувийн тэтгэврийн сангуудыг хөгжүүлэх замаар иргэдийн ирээдүйн орлогын баталгааг хангах, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжсэн Чили болон Казахстан улсуудын туршлагыг харьцуулан судалж, тэдгээрийн тэтгэврийн шинэчлэлийн үе шатууд болон хөрөнгийн зах зээлд үзүүлсэн бодит үр нөлөөг шинжилсэн. Мөн эдгээр улсуудтай ижил төстэй хөгжиж буй 5 улсын 2006–2020 оны панел өгөгдөл дээр Грэнжерийн шалтгаант холбооны тест болон регрессийн шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Шинжилгээний үр дүнд тэтгэврийн сангийн хөрөнгийн хуримтлалаас хөрөнгийн зах зээлийн үнэлгээ рүү нэг чиглэлтэй шалтгаант холбоотой болох нь батлагдсан. Судалгааны үр дүнд тулгуурлан Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхийн зэрэгцээ эрх зүйн орчныг боловсронгуй болгох, институциональ хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих замаар хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал, зөвлөмжийг боловсрууллаа. en_US
dc.subject Хувийн тэтгэврийн сан, хөрөнгийн зах зээл en_US
dc.title Хувийн тэтгэврийн сангийн хөгжлийн хувилбарууд, тэдгээрийн Монголын хөрөнгийн зах зээлд үзүүлэх боломжит нөлөө en_US
dc.title.alternative Development Scenarios of Private Pension Funds and Their Potential Impact on the Mongolian Capital Market en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах