СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн салбарын дижитал шилжилтийн төлөвшлийг үнэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Баатархүү, Энхзориг
dc.date.accessioned 2026-06-22T05:32:20Z
dc.date.available 2026-06-22T05:32:20Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4763
dc.description.abstract Монголын уул уурхайн салбарын дижитал шилжилтийн төлөвшлийг үнэлэх зорилготой хийгдсэн судалгааны ажилд дижитал шилжилт, дижитал төлөвшил, дижитал төлөвшлийг хэмждэг загваруудын талаарх онолын судалгааг хийж төлөвшлийн 17 загварыг 23 хэмжигдэхүүнээс давхардсан тоогоор хамгийн гол үзүүлэлтийг сонгон авч уул уурхайн салбарт тохиромжтой, салбарын өрсөлдөх чадварт нөлөө бүхий дараах 8 хэмжигдэхүүнээр хэмжих загварыг сонгон авсан. Эдгээр 8 хэмжигдэхүүн нь байгууллагын соёл, стратеги & манлайлал, технологи & мэдээллийн системийн дэд бүтэц, өгөгдөл ба аналитик, хүний нөөц & ур чадвар, процесс & хамтын ажиллагаа, ханган нийлүүлэлтийн сүлжээ, инновац гэсэн хамрах хүрээгээр хэмжигдэхийн тус бүрийг 1-5 түвшнээр үнэлэх нийт 21 онлайн асуулгатай судалгааны дизайн боловсруулж үнэлсэн. Судалгааг уул уурхайн салбарын төлөөлөл болгож Оюу Толгой ХХК, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс тавантолгой ХК-ны ажилтнуудаас санал асуулгын аргаар дижитал шилжилтийн төлөвшлийг үнэлэхэд технологийн нэвтрүүлэлт хамгийн өндөр, хүний нөөц & ур чадвар хамгийн бага төлөвшилтэй гарсан. Судалгааны үр дүнгээс харахад уул уурхайн компаниудын дижитал шилжилтийн төлөвшлийн түвшин “хөгжиж эхэлж буй” шатанд байгаа бөгөөд зарим байгууллагууд технологийн нэвтрүүлэлтэд ахиц гаргасан ч стратегийн уялдаа холбоо, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, хүний нөөцийн ур чадварын хувьд харьцангуй сул хэвээр байна. Ялангуяа дижитал шилжилтийг зөвхөн технологийн шинэчлэл гэж ойлгох хандлага давамгайлж, байгууллагын бүх түвшний уялдаа холбоотой өөрчлөлт хангалтгүй байгаа нь нийтлэг асуудал болж байна. Мөн судалгаагаар дижитал шилжилтэд манлайлал, стратегийн тодорхой байдал, өөрчлөлтийн менежмент, өгөгдлийн засаглал, инновацын соёл чухал нөлөөтэй болохыг тогтоолоо. Дэвшилтэт технологиуд (жишээлбэл IoT, хиймэл оюун ухаан, их өгөгдлийн аналитик) нэвтэрч эхэлж байгаа боловч эдгээрийг бүрэн ашиглах институтийн болон хүний нөөцийн чадавх хангалтгүй байна. Иймд уул уурхайн салбарын дижитал шилжилтийг хурдасгахын тулд байгууллагууд дараах чиглэлд анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд: дижитал стратегийг байгууллагын ерөнхий стратегитай уялдуулах, манлайллын идэвх оролцоог нэмэгдүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг төлөвшүүлэх, хүний нөөцийн дижитал ур чадварыг системтэй хөгжүүлэх, инновацыг дэмжсэн байгууллагын соёлыг бүрдүүлэх, мөн дэвшилтэт технологийн нэвтрүүлэлтийг шат дараатайгаар хэрэгжүүлэх зэрэг орно. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Дижитал шилжилт, дижитал төлөвшил, дижитал шилжилтийн төлөвшлийн загвар, уул уурхай, уул уурхайн дижитал технологи en_US
dc.title Уул уурхайн салбарын дижитал шилжилтийн төлөвшлийг үнэлэх нь en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах