| dc.contributor.advisor | Түмэнбаяр, Оюунгэрэл | |
| dc.contributor.author | Уламбаяр, Оюунсувд | |
| dc.contributor.author | Ариунцэцэг, Лхагвадорж | |
| dc.date.accessioned | 2026-06-22T04:50:27Z | |
| dc.date.available | 2026-06-22T04:50:27Z | |
| dc.date.issued | 2026-06-22 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4754 | |
| dc.description.abstract | Энэхүү судалгаагаар Монгол Улсын санхүүгийн салбар дахь (ГШХО) буюу гадаадын банкны оролцоо нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд үзүүлэх нөлөөг шинжиллээ. Монголын санхүүгийн тогтолцоо нь банкны салбарт өндөр төвлөрсөн бөгөөд хөрөнгийн зах зээлийн хэмжээ, арилжааны идэвх сул хэвээр байгаа нь санхүүгийн тогтолцоог төрөлжүүлэх шаардлагыг бий болгож байна. Судалгааны эмпирик шинжилгээг 2011–2025 оны улирлын өгөгдөлд үндэслэн ARDL загвараар гүйцэтгэсэн бөгөөд санхүүгийн гүнзгийрэл, санхүүгийн либералчлал болон мөнгөний бодлогын шилжих механизмын онолуудад тулгуурлан макро эдийн засаг, банкны салбарын хувьсагчдыг сонгон ашиглав. Шинжилгээний үр дүнд санхүүгийн салбар дахь (ГШХО) нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээнд урт болон богино хугацаанд статистикийн хувьд ач холбогдолгүй гарсан бол арилжааны идэвхжилд урт хугацаанд харьцангуй сөрөг нөлөөтэй гарсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт богино хугацааны арилжаанаас илүү урт хугацааны стратегийн чиглэлд төвлөрөх хандлагатай холбоотой байж болохыг харуулж байна. Харин Гранжерийн учир шалтгааны тест болон сценарийн шинжилгээний үр дүн нь гадаадын банкны оролцоо нь институциональ орчин, санхүүгийн зохицуулалтын нөхцөл сайжрах үед хөрөнгийн зах зээлийн хөгжилд урт хугацаанд эергээр нөлөөлөх боломжтойг илэрхийлж байна. | en_US |
| dc.subject | ARDL загвар, гадаадын банкны оролцоо, хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт, коинтеграцийн шинжилгээ, Монгол улсын санхүүгийн салбар | en_US |
| dc.title | Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд гадаад банкны үзүүлэх нөлөөллийн судалгаа | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Менежмент, санхүүгийн | |
| ife.Мэргэжил.Индекс | D340400 | |
| ife.Зэрэг | Бакалавр | |
| ife.Диплом.Зөвлөх | Зоригт, Оюунцацрал |