| dc.contributor.advisor | Е, Соёлмаа | |
| dc.contributor.author | Болдбаатар, Мөнхзул | |
| dc.date.accessioned | 2026-06-22T04:48:47Z | |
| dc.date.available | 2026-06-22T04:48:47Z | |
| dc.date.issued | 2026 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4750 | |
| dc.description.abstract | Даатгалын компаниуд нь институцийн хөрөнгө оруулагчийн хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг боловч Монгол Улсын нөхцөлд энэхүү үүргийн хэрэгжилт харьцангуй хязгаарлагдмал түвшинд байна. Иймд энэхүү судалгааны зорилго нь Монголын даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын бүтэц, түүний хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг онолын болон эмпирик аргаар тодорхойлоход оршино. Судалгаанд 2021-2025 оны улирлын өгөгдлийг ашиглан тренд, корреляци, харьцуулсан болон зах зээлийн төвлөрлийн шинжилгээний аргуудыг хослуулан хэрэглэв. Шинжилгээний үр дүнгээс үзэхэд даатгалын компаниудын нийт хөрөнгө оруулалт жилд дунджаар 17.6 хувиар өсөж, 2025 онд 468.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч хөрөнгө оруулалтын бүтцэд банкны хадгаламжийн эзлэх хувь 73.3 хувиас 81.2 хувь хүртэл өссөн нь хөрөнгө оруулалтын бодлого нь консерватив, эрсдэлээс зайлсхийсэн чиглэл давамгайлж байгааг илтгэж байна. Нөгөө талаас үнэт цаасанд хийсэн хөрөнгө оруулалтын эзлэх хувь 26.7 хувиас 18.7 хувь болж буурсан нь даатгалын салбарын хөрөнгийн зах зээлд үзүүлэх эерэг нөлөө хязгаарлагдмал хэвээр байгааг харуулж байна. Олон улсын харьцуулалтаас Монголын даатгалын зах зээлийн гүнзгийрэлт (0.66%) болон нэг хүнд ногдох хураамжийн хэмжээ нь Казахстан, Өмнөд Солонгос зэрэг орнуудтай харьцуулахад мэдэгдэхүйц доогуур түвшинд байна. Иймд даатгалын компаниудын институцийн хөрөнгө оруулагчийн үүргийг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний төрөлжилтийг нэмэгдүүлэх, ялангуяа урт хугацааны даатгалыг хөгжүүлэх, мөн зохицуулалтын орчныг илүү уян хатан болгох шаардлагатай гэж үзэж байна. | en_US |
| dc.subject | Даатгалын компани, институцийн хөрөнгө оруулагч, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын бүтэц | en_US |
| dc.title | Монголын даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын бүтэц ба түүний хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөөллийн шинжилгээ | en_US |
| dc.title.alternative | An Analysis of the Investment Portfolio Structure of Mongolian Insurance Companies and Its Implications for the Capital Market | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Менежмент, санхүүгийн | |
| ife.Мэргэжил.Индекс | D340400 | |
| ife.Зэрэг | Бакалавр | |
| ife.Диплом.Зөвлөх | Ц, Номин-Эрдэнэ |