СЭЗИС - Бүтээлийн сан

САНХҮҮГИЙН ХӨШҮҮРЭГ БА ХУВЬЦААНЫ ҮНИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА /УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Янжив, Дашпил
dc.contributor.author Бямбасүрэн, Баяржавхлан
dc.date.accessioned 2026-06-22T03:53:25Z
dc.date.available 2026-06-22T03:53:25Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4745
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн салбарын хувьцаат компаниудын санхүүгийн хөшүүрэг болон хувьцааны зах зээлийн үнийн харилцан хамаарлыг эмпирик аргаар шинжилсэн. Корпорацийн санхүүгийн онолын дагуу санхүүгийн хөшүүрэг нь өөрийн хөрөнгийн өгөөжийг үржүүлэх эерэг талтай ч, өрийн дарамт нэмэгдэхийн хэрээр хүүгийн зардал болон төлбөрийн чадварын эрсдэлийг дагуулдаг тул хувьцааны үнэлгээнд жин дарах хүчин зүйл болдог. Эмпирик шинжилгээнд салбарын голлох нөлөө бүхий 8 хувьцаат компанийн 2019–2025 оны жилийн панел өгөгдлийг ашиглав. Моделийн тайлбарлагдагч хувьсагчаар хувьцааны хаалтын үнийн натурал логарифмыг авч, суурь тайлбарлагч хувьсагчаар өрийн харьцааг сонгон, компанийн хэмжээ, нэг хувьцаанд ногдох ашиг болон түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг хяналтын хувьсагчаар загварт уусгасан. Панел анализийн хүрээнд Pooled OLS, Тогтмол нөлөөллийн загвар болон Санамсаргүй нөлөөллийн загварыг үнэлж, Wald болон Hausman-ий тестүүдээр моделийн оновчтой байдлыг оношилсон. Тестийн үр дүнгээр Тогтмол нөлөөллийн загвар статистик ач холбогдолтойд тооцогдсон бөгөөд тогтмол нөлөөллийн загварын үр дүнгээр санхүүгийн хөшүүрэг (DR), компанийн хэмжээ (SIZE) болон түүхий эдийн үнийн индекс (COM) нь хувьцааны үнэд статистикийн ач холбогдолтой нөлөө үзүүлж байна. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь зөвхөн 10%-ийн ач холбогдлын түвшинд нөлөөтэй гарсан. en_US
dc.subject Санхүүгийн хөшүүрэг, өрийн харьцаа, хувьцааны үнэ, капиталын бүтэц, уул уурхайн салбар, панел өгөгдөл, тогтмол нөлөөллийн загвар en_US
dc.title САНХҮҮГИЙН ХӨШҮҮРЭГ БА ХУВЬЦААНЫ ҮНИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА /УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Түмэнбаяр, Оюунгэрэл


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах