СЭЗИС - Бүтээлийн сан

Хувьцааны шинжилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамсрандорж, Дэлгэрсайхан
dc.contributor.author Ганбаатар, Нямзул
dc.date.accessioned 2026-06-22T03:45:00Z
dc.date.available 2026-06-22T03:45:00Z
dc.date.issued 2026-06-22
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4733
dc.description.abstract Судалгааны ажлын хүрээнд хувьцааны шинжилгээ, хиймэл оюун ухааны онол, хэрэглээний иж бүрэн судалгаа хийж хувьцааны шинжилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилготой ба судалгааны онолын үндэс нь Арбитраж үнийн онол, Цаг хугацааны цувааны онол, Регрессийн онол болон Ансамбль сургалтын онолуудад дээр суурилан тайлбарлав. Эмпирик шинжилгээнд нээлттэй хиймэл оюун ухааныг ашиглан Монголын Топ-20 индекст багтах компаниудаас зах зээлийн үнэлгээ болон арилжааны идэвхээрээ салбараа төлөөлөхүйц АПУ, Говь, Тавантолгой, Ард Санхүүгийн нэгдэлийг сонгон авч, хувьцааны үнийн түүхэн өгөгдлийг ашиглан ханшийн таамаглалыг хийлээ. Судалгааны үр дүнгээс харахад зөвхөн АПУ ХК-ийн макро үзүүлэлтүүд нь naive baseline-аас давсан таамаглал гаргаж чадсан. Харин Тавантолгой болон Говь компанийн хувьцаанд Риж регресс нь хамгийн сайн ажилласан ч ердөө 0.8–1.2%-ийн RMSE-ийн сайжруулалттай байсан. Ард Санхүүгийн нэгдэлийн хувьцаанд бүх загвар naive-аас муу ажилласан нь өгөгдлийн хязгаарлалтаас үүдэлтэй гэж үзсэн. Шинжилгээний дүнд макро эдийн засгийн үзүүлэлтээр Монголын хувьцааны ханшийг найдвартай таамаглах боломж хязгаарлагдмал болохыг тогтоов. Технологийн өсөлт хурдацтай энэ үед хиймэл оюун ухааны тусламжтайгаар машин сургалтын аргуудыг ашиглан нарийн тооцооллуудыг илүү богино хугацаанд хийж чаддаг болсноор хөрөнгө оруулагчид болон шинжээчдийн ажлыг хөнгөвчлөх боломж бүрдэж байгааг дүгнэлээ. en_US
dc.subject Хувьцаа en_US
dc.subject Хиймэл оюун ухаан en_US
dc.subject хувьцааны шинжилгээ en_US
dc.subject машин сургалт en_US
dc.subject алгоритм en_US
dc.subject ханшийн таамаглал en_US
dc.subject регресс en_US
dc.subject хөрөнгө оруулалт en_US
dc.subject хувьсагч en_US
dc.subject макро эдийн засаг en_US
dc.title Хувьцааны шинжилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах