Хураангуй:
Манай улсын хүн амын дийлэнх нь орон нутагт амьдардаг боловч тэнд хөгжлийн боломжууд байгаа талаар нэгдсэн судалгаа дүгнэлтүүд байдаггүй.
Хөдөөгийн хөгжлийн асуудлыг сонирхон судалж үзэхэд тухайн орон нутгийн хөгжлийн үндэс нь хүн бүр ажлын байраар хангагдах явдал болох нь харагдлаа. Иргэн бүрийг ажлын байраар хангах ажлын голыг орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид үүрдэг болохыг хөдөлмөрийн зах зээлийн судалгаанууд харуулсан.
Иймээс орон нутгийн бие даасан байдлын хөгжлийн үндэс нь тухайн орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөгжил юм.
Тухайн судалгааны ажлыг хийхдээ орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн өнөөгиийн дүр төрх болон санхүүжилтийн байдал, түвшин зэргийг судлан, жижиг дунд бизнес эрхлэгчдийн ААН-ийн санхүүгийн тайланг шинжлэн, хийсэн судалгаандаа тулгуурлан дүгнэлт гаргалаа.
Судалгааны ажилд анкетийн, баримт бичгийн, SWOT үнэлгээний аргуудыг ашигласан болно.
Санхүүжилтийн боломжит хувилбаруудыг тодорхойлохыг зорьсон боловч Монгол улсын эдийн засгийн нөхцөл болон бусад хүчин зүйлийн улмаас одоо байгаа санхүүгийн эх үүсвэрийн ашиглалтыг сайжруулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзлээ.