| dc.description.abstract |
Орчин үеийн программ хангамжийн хөгжүүлэлтэд UML диаграмм нь системийн бүтэц, үйл ажиллагаа болон оролцогч талуудын хоорондын харилцааг тодорхойлох үндсэн хэрэгсэл болдог хэдий ч уламжлалт аргаар боловсруулах нь их хэмжээний цаг хугацаа, хүний оролцоо шаарддаг сул талтай байдаг. Иймээс энэхүү дипломын ажлын хүрээнд хиймэл оюунд суурилан UML диаграмм боловсруулах боломжийг судалж, текстийн шаардлагаас UML диаграммыг автоматаар үүсгэх системийн шийдлийг боловсруулахыг зорьсон болно.
Судалгааны ажлын хүрээнд UML 2.5.1 стандарт, хиймэл оюун ухаан, байгалийн хэл боловсруулалтын онолын үндсийг судалж, Хиймэл оюунд суурилсан UML диаграмм үүсгэгч Miro AI, Eraser AI, GitMind зэрэг системүүдийг үзүүлэлтээр харьцуулан шинжилсэн. Мөн Design Science Research Methodology-д тулгуурлан системийн шаардлага, архитектур, технологийн сонголтыг тодорхойлж, хэрэглэгчийн текстийн шаардлагаас class, sequence, use case, activity, component зэрэг UML диаграммыг автоматаар үүсгэх боломжтой туршилтын загвар боловсруулах чиглэлийг тодорхойлсон болно.
Судалгааны үр дүнгээс харахад боловсруулсан туршилтын загвар нь pretraining, SFT, RLHF, Constitutional AI, RLAIF болон Generated зэрэг нийт зургаан үе шаттай сургалтын процессоор дамжин UML диаграмм боловсруулах чадвараа үе шат бүрд сайжруулсан болох нь тогтоогдсон. |
en_US |