| dc.description.abstract |
Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ирэх жуулчдын тоо жил бүр тогтмол өсөж байгаа хэдий ч тур оператор компаниудын санал болгож буй бүтээгдэхүүн, маршрутууд нь өөр хоорондоо ижил төстэй, инноваци болон ялгарлын түвшин хангалтгүй хэвээр байна. Энэхүү нөхцөл байдал нь зах зээлийн бодит өсөлтийг хязгаарлаж, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг сулруулж буй гол хүчин зүйл болж байна.
Уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн, төрөлжсөн аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх боломжийг тодорхойлох судалгааг гүйцэтгэв. Судалгааны явцад асуулгын болон харьцуулсан шинжилгээний арга зүйг ашиглан, жуулчдын санал асуулга, олон улсын болон дотоодын ижил төстэй туршлага, болон харьцуулсан шинжилгээнд тулгуурлан үнэлэлт дүгнэлт өглөө.
Судалгааны үр дүнд аяллын компаниудын хөтөлбөр, маршрутын загвар бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, зорилтот хэрэглэгчид чиглэсэн олон сонголттой, шинэ цогц бүтээгдэхүүн боловсруулах аргачлалыг тодорхойлсон. Монгол орны байгалийн үзэсгэлэн болон нүүдэлчин өв соёлын үнэ цэнийг хослуулсан эдгээр шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх бүрэн боломжтой юм. |
en_US |