| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажил нь Монгол улсын аутбаунд аяллын компаниудад тулгарч
буй эрсдэлийн шинж чанар, хэмжээ, менежментийн байдлыг судалж, практик
хэрэглэгдэхүйц эрсдэлийн удирдлагын загвар санал болгохыг зорьсон болно. Судалгааны
ажилд хосолмол (mixed-method) аргачлалыг хэрэглэж, онолын шинжилгээ, байгууллагын
судалгаа (n=9), зорчигчдын түүвэр судалгаа (n=120) болон ном зүйн шинжилгээг нэгтгэн
ашигласан.
Судалгааны гол дүнгээс харахад, Монголын аутбаунд аяллын зах зээл 2022–2024
оны хооронд дөрөв дахин тэлж, 2024 онд давхардсан тоогоор 3.5 сая иргэн гадаадад
аялсан боловч аяллын компаниудын эрсдэлийн менежментийн тогтолцоо энэ өсөлтийг
дагаж хөгжөөгүй байна. Судалгааны 9 компанийн зургаа нь эрсдэлийн төлөвлөгөөтэй
боловч зөвхөн гурав нь эрсдэлийн сантай байна. Газрын тээврийн гурван компани
нийтдээ эрсдэлийн сангүй, хоол хүнсний эрсдэл тус компаниудын 100 хувьд тохиолдсон,
чартер нислэгийн дүүргэлт хангалтгүйгээс санхүүгийн хүнд нөхцөлд орсон кейс
тогтоогдсон байна.
Судалгааны гол үр дүнд ISO 31000:2018 стандарт болон Монголын аутбаунд аяллын
бодит нөхцөлд суурилсан гурван давхаргат эрсдэлийн менежментийн загварыг
боловсруулсан. Загварт 12 зүйл бүхий эрсдэлийн нэгдсэн бүртгэл, тээврийн хэлбэрээр
тохируулсан шалгах хуудас, таван хямралын төрлийн стандарт протокол багтасан болно.
Загварыг хэрэгжүүлснээр жижиг компани жилд 3–8 сая төгрөг, том компани жилд 25–60
сая төгрөгийн тооцооллын хэмнэлт бий болгох боломжтой. |
en_US |