| dc.description.abstract |
Цэргийн төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлснээр үндэсний хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулахад жилд дунджаар 5-10 амжилттай мэс засал хийх чадавх бүрдэж, Монгол Улсад хийгдэх эрхтэн шилжүүлэн суулгах тоо 2-3 дахин нэмэгдэх боломжтой болно. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжирна.
Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдийн 60 хүртэлх хувь нь гадаад улс руу зорчихгүйгээр дотооддоо эмчилгээ хийлгэх боломжтой болно. Цэргийн төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын төвийг бүрэн тоноглоход 4.3 тэр бум төгрөг шаардагдаж байна. Эмнэлгийн тусламжийн чанар олон улсын жишигт нийцэж, иргэдийн амь насыг аврах түвшин 90%-д хүрнэ.
Санхүүгийн үр ашиг, эдийн засгийн хэмнэлт бий болно. Гадаад эмчилгээний урсгал буурснаар улсын хэмжээнд жил бүр дунджаар 6-8 тэрбум төгрөгийн валютын зардал хэмнэгдэнэ. Эрүүл мэндийн даатгалын сан болон төрийн төсвийн ачаалал буурч, тухайн хөрөнгийг дотоодын эрүүл мэндийн дэд бүтэц, сургалт, судалгаанд дахин хуваарилах боломж бүрдэнэ.
Хүний нөөцийн чадавхи бэхжиж элэг шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн 40 гаруй эмч, сувилагч, анестезиологи, лабораторийн мэргэжилтэн дотоод, гадаадын сургалтад хамрагдаж, олон улсын түвшинд мэргэших зэрэг үр дүн судалгаагаар гарч байна. |
en_US |