СЭЗИС - Бүтээлийн сан

Цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалалт, харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Д, Оюун
dc.date.accessioned 2026-04-27T07:04:49Z
dc.date.available 2026-04-27T07:04:49Z
dc.date.issued 2026-04-27
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4657
dc.description.abstract Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалалт, эрх зүйн орчинг судлах, хуулийн хэрэгжилт, бусад орны хууль эрх зүйн орчинтой харьцуулан судлах замаар олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох, санал боловсруулахад чиглэв. Судалгааны онолын хэсэгт хүүхдийн эрхийн хамгаалал хэдий оноос үүсэн хөгжиж ирсэн болон Монгол Улсын хүрээнд хүүхдийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн үүсэл хөгжил, мөн цахим орчин дахь хүүхдийн эрхийг ямар хууль тогтоомжоор хамгаалж байгааг агуулсан. Мөн цахим орчны үүсэл хөгжил, тэдгээрийг зохицуулж буй Монгол Улсын хууль тогтоомжийг агуулсан. Судалгааны хэсэгт Япон, БНСУ, Австралийн цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгааллын эрх зүйн орчинг Монгол Улсын эрх зүйн орчинтой харьцуулж судалсан. Үүнд цахим орчинд хүүхдийн эрхийн хамгааллыг хамгаалах эрх зүйн орчныг судлахаас гадна цахим орчны хэрэглээг мөн тусгасан. Харьцуулсан судалгаагаар Монгол Улсын цахим орчин дахь хамгааллын эрх зүйн орчны хэрэгжилт сул, нарийн зохицуулсан зохицуулалт дутмаг, эцэг эхийн интернэт орчны мэдлэг сул, хүүхдүүдийн цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах болон зохистой хэрэглээг мэддэггүй гэх мэт сул талууд байна. Судалгааны үр дүнд БНСУ болон Япон Улсын цахим орчны хүүхдийн эрхийн хамгааллын хувьд шүүлтүүрийн тогтолцоог насны баталгаажуулалт, эцэг эхийн хяналт, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын оролцоотойгоор хэрэгжүүлж байгаа нь цахим орчинд хүүхдийг хортой болон хориотой агуулгаас урьдчилан сэргийлэхэд эрх зүйн хамгаалалт сайн хэмээн дүгнэсэн бөгөөд Монгол Улсын хувьд нэвтрүүлэх боломжтойг тогтоосон. Мөн Австрали Улсын хувьд цахим аюулгүй байдлын комиссар хэмээх бие даасан институтийг бий болгосон нь цахим орчинд хүний болон хүүхдийн мэдээлэлтэй холбоотой зөрчлийг илүү хурдан нээн илрүүлж, арга хэмжээ авах боломжийг нээж байна хэмээн дүгнэсэн бөгөөд цахим орчинд хүүхдийн эрхийн хамгааллын эрх зүйн хамгааллын хэрэгжилтийг үр дүнтэй болгож байна хэмээн дүгнэсэн. en_US
dc.subject Цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалал, Эрх зүйн зохицуулалт, Цахим орчин, Харьцуулсан судалгаа en_US
dc.title Цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалалт, харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ц, Даваасүрэн


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах