СЭЗИС - Бүтээлийн сан

АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГИЙН ГҮЙЦЭТГЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ (САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Ганбат, Одчимэг
dc.date.accessioned 2026-04-13T05:27:01Z
dc.date.available 2026-04-13T05:27:01Z
dc.date.issued 2026-04-13
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4653
dc.description.abstract Орчин үеийн байгууллагын өрсөлдөөний чухал хүчин зүйл нь багийн үр дүнтэй ажиллагаа бөгөөд багийн гүйцэтгэлд нөлөөлдөг сэтгэл судлалын дотоод орчин, ялангуяа сэтгэл зүйн аюулгүй байдал онцгой ач холбогдолтой болж байна. Судалгааны үндэслэл нь багийн түвшний уур амьсгал, сэтгэл зүйн аюулгүй байдлын нөлөөг системтэйгээр тайлбарласан (Edmondson A. , 1999) онолын хүрээнд тулгуурласан бөгөөд гишүүдийн харилцаа, нээлттэй байдал, алдаагаа хүлээн зөвшөөрөх соёл багийн гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг тодруулахад чиглэгдсэн болно. Судалгааны зорилго нь санхүүгийн салбарын байгууллагуудад багийн сэтгэл зүйн аюулгүй байдал багийн гүйцэтгэлд ямар нөлөө үзүүлдэг, мөн энэ нөлөөнд багийн суралцах чадавх(TLB) болон багийн чадамж (TE) хэрхэн зуучлагчийн үүрэгтэй оролцдогийг туршин тогтоох явдал байсан юм. Судалгааны хүрээнд багийн уур амьсгал, гишүүдийн харилцааны нээлттэй байдал, хамтран суралцах соёл, өөртөө итгэх итгэл зэрэг хувьсагчдыг онолын түвшинд авч үзсэн. Судалгааны арга зүйд тоон судлалын аргыг ашиглаж, санхүүгийн салбарт ажиллаж буй ажилтнуудаас Google form ашиглан асуулгын аргаар өгөгдөл цуглуулан SPSS 26.0 програмд боловсруулан корреляцийн шинжилгээ, регрессийн загварчлал ашиглан хувьсагчдын шууд болон шууд бус нөлөөллийг тооцсон. Судалгааны үр дүнд сэтгэл зүйн аюулгүй байдал нь багийн гүйцэтгэлд эерэг нөлөөтэй, мөн багийн суралцах чадавх болон багийн чадамжаар дамжин зуучлах нөлөө үзүүлдэг болох нь статистикийн хувьд батлагдав. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн аюулгүй орчин нь гишүүдийн хамтран суралцах идэвх, ажлын итгэлцлийг нэмэгдүүлж, улмаар багийн гүйцэтгэлийг сайжруулж байна. Дүгнэлт: Байгууллагууд ажилтнуудын дуу хоолойг дэмжсэн, алдааг өсөлтийн боломж гэж хардаг, харилцааны аюулгүй орчинг бий болгох нь багийн тогтвортой гүйцэтгэлийг нэмэгдүүлэх үр ашигтай стратеги гэдэг нь тогтоогдлоо. Цаашид сэтгэл зүйн аюулгүй байдлыг байгууллагын соёлд тусгах бодлого, сургалтын арга замыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай юм. en_US
dc.subject Сэтгэл зүйн аюулгүй байдал, Багийн гүйцэтгэл, Суралцах чадавхы, Багийн чадамж, Санхүүгийн байгууллага en_US
dc.title АЖИЛТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГИЙН ГҮЙЦЭТГЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ (САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЖИШЭЭН ДЭЭР) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах