СЭЗИС - Бүтээлийн сан

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАН САЙЖРУУЛАХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Төр, Ууганбаяр
dc.date.accessioned 2026-04-08T05:00:24Z
dc.date.available 2026-04-08T05:00:24Z
dc.date.issued 2026-04-08
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4651
dc.description.abstract Монгол Улс 2005 оноос эхлэн “Цахим Монгол” төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэн төрийн цахим шилжилтийн үйл явцыг эхлүүлж 2020.10.01-нээс хуучин ХУР, ДАН системүүдийг нэгтгэн “E-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн платформ болгон хөгжүүлсэн. Одоогоор 5.0 хувилбараар төрийн 87 байгууллагын 1268 үйлчилгээг Монгол Улсын 2.06 сая иргэнд (89%) хялбар, шуурхай хүргэж байна. Монгол Улсын цахим засаглалын хөгжлийн индекс (EGDI) 2024 онд 0.6891 оноогоор дэлхийд 95-р байрт (28+) орсон. Хэдийгээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулж иргэдийн цаг хугацаа (2 цагаас 10 минут), зардлыг хэмнэж, авлигал, хүнд суртлыг бууруулсан олон давуу талууд бий болсон ч иргэдийн цахим ур чадварын ялгаа (60 настны 77% нь систем ашиглахад бэрхшээлтэй), системийн интеграцийн дутагдал (албан хаагч 43% хоёр систем зэрэг ашигладаг), техникийн доголдол, ачаалал (байнга давтагддаг үйлдэлд их цаг зарцуулдаг), найдваргүй байдал (системийн удаашрал, хариу өгөх хугацаа урт, техникийн алдаа, интерфейсийн ойлгомжгүй дизайн) зэрэг нь хэрэглэгчийн сэтгэл ханамж, итгэлтэй байдлыг доогуур байлгаж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэх нэг боломж бол хиймэл оюун ухаан (ХОУ, AI) тус платформд хөгжүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болно. Олон улсын туршлагаас Албани улс "ХОУ Сайд" нэвтрүүлж өдөрт 12,000 хүсэлтийг автоматаар, шуурхай шийдвэрлэж, иргэний бүртгэлийг 30-аас 2 хоног болгож бууруулсан бол Казахстан улс "Smart Bridge" төслөөр 12 үйлчилгээг нэг хүсэлтээр шийдвэрлэх, урьдчилан таамаглах үйлчилгээгээр төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлж байна. "E-Mongolia" платформд ХОУ чатбот, виртуал туслах үйлчилгээ нэвтэрсэн хэдий ч үндэстний ХОУ стратеги батлагдаагүй, улс төр бодлогын манлайлал дутмаг, төсөв санхүү доогуур байгаагаас ХОУ системүүд төдийлөн хөгжихгүй, үйлчилгээнд нэвтрэх нь удаан, үр дүн хангалтгүй байна. Цаашид ХОУ үндэстний стратеги батлан, цахим засаглалын төсөл, хөтөлбөрүүдийг тасралтгүй хэрэгжүүлэн "E-Mongolia" платформ дахь ХОУ-ыг илүү сайжруулах, бүс нутагтаа манлайлах боломж бидэнд байна. Үүний тулд дараах сорилтуудыг даван туулах шаардлагатай. Үүнд: • Бодлогын орчин: "Их өгөгдөл, ХОУ-ын үндэсний стратеги 2030"-ийг батлах, тогтвортой санхүүжүүлэх, • Техникийн бэлэн байдал: "E-Mongolia" платформ ХОУ-д шилжихэд (70%) API архитектур, өгөгдлийн санг сайжруулах, GPU кластер, дата төвүүд байгуулах, • Хүний нөөц: ХОУ мэргэжилтэн, дижитал ур чадвартай албан хаагчдыг бэлдэх, "Digital Officer" байршуулах, • Иргэдийн оролцоо: Хүртээмжтэй интерфейс боловсруулах, ахмад настны дижитал хуваагдлыг даван туулах. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject E-Mongolia, AI, хиймэл оюун ухаан, цахим засаглал, төрийн цахим үйлчилгээ en_US
dc.title МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАН САЙЖРУУЛАХ НЬ en_US
dc.title.alternative E-MONGOLIА ЖИШЭЭ ДЭЭР en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах