СЭЗИС - Бүтээлийн сан

Сүм хийдийн өмчийн харилцааны эрх зүйн асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Хөхийсүрэн, Ариунзаяа
dc.date.accessioned 2026-03-23T06:59:09Z
dc.date.available 2026-03-23T06:59:09Z
dc.date.issued 2026-03-23
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4640
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын сэдэв нь “Сүм хийдийн эрх зүйн зохицуулалт” бөгөөд түүний дотор сүм, хийдийн өмчийн харилцаа, өмчлөл, өв залгамжлалтай холбоотой эрх зүйн асуудал-ыг голлон авч үзнэ. Монгол Улсад шашин шүтэх эрх чөлөө Үндсэн хуулиар баталгаажсан бөгөөд үүний хүрээнд шашин, түүний сүм хийдүүд олон зууны турш нийгэм, соёл, уламжлалын салшгүй хэсэг болсоор ирсэн. Гэсэн хэдий ч шашны байгууллагын эрх зүйн байдал, ялангуяа эд хөрөнгийн өмчлөл, ашиглалт, шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж буй асуудал нь эрх зүйн хувьд харьцангуй тодорхой бус, маргаантай хэвээр байна. 2025 онд Бурханч лам Г.Пүрэвбат агсны үүсгэн байгуулж, уран барилга, бэлгэдэл, шашин-соёлын өвийн онцгой жишээ болсон Аглаг бүтээлийн хийдийн өмчлөл, гэрээслэлтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон нь энэхүү сэдвийг хөндөх бодит үндэслэл болсон юм. Тухайн хэрэг явдал нь нэг талаас хувь хүний санаачилгаар бий болсон шашин, соёлын байгууламжийг хэн, ямар эрх зүйн үндэслэлээр өмчлөх, нөгөө талаас лам хуврагийн нас барсны дараах эд хөрөнгийн өв залгамжлал шашны байгууллагад хэрхэн шилжих ёстой вэ гэх асуултыг хурцаар тавьсан. Энэхүү маргаан нь зөвхөн нэг хийдийн хүрээнд хязгаарлагдахгүйгээр, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад сүм, хийдүүдийн өмч хэний нэр дээр бүртгэлтэй байх, шашны байгууллага өөрөө өмчлөгч байж чадах эсэх, лам хуврагийн хувийн өмч ба хийдийн өмчийг хэрхэн ялгах, мөн гэрээслэл, өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт шашны онцлогт нийцэж байгаа эсэх зэрэг илүү өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөж байна. Иймээс уг судалгааны ажлаар Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд сүм, хийдийн эрх зүйн статус, эд хөрөнгийн өмчлөл, түүнийг шилжүүлэх, өвлүүлэхтэй холбоотой харилцааг судалж, одоогийн зохицуулалтын давуу болон сул талыг тодорхойлох, цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох боломж, хэрэгцээг шинжлэхийг зорьж байна. Энэхүү судалгаа нь шашны байгууллагын үйл ажиллагааг илүү тодорхой, ил тод, маргаан багатай эрх зүйн орчинд явуулахад онол, практикийн ач холбогдолтой болно гэж үзэж байна. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Шашин шүтэх эс шүтэх, гэрээслэл, өмчлөл, өв залгамжлал, өмчийн эрх зүй, эрх зүйн зохицуулалт, сүм хийд en_US
dc.title Сүм хийдийн өмчийн харилцааны эрх зүйн асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах