| dc.description.abstract |
Энэхүү судалгааны ажилд BNPL буюу “Одоо аваад, дараа төл” санхүүгийн
үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг Монгол улсын шүүхийн практикт хамааруулан
ойлгож буй факторингийн үйлчилгээ болон BNPL үйлчилгээний онолын ойлголтуудыг
жишин судалж, BNPL үйлчилгээний олон улсын жишээ зохицуулалт, Монгол Улсын хууль эрх зүйн орчинд, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийн судалсан. BNPL үйлчилгээ нь финтек технологид суурилсан, хэрэглэгчдэд хүүгүй, шимтгэлгүйгээр хэсэгчлэн төлбөр хийх боломж олгодог шинэ төрлийн санхүүгийн загвар бөгөөд факторингийн үйлчилгээтэй ижил төстэй бүтэцтэй ч өөр онцлог, эрх зүйн шаардлагуудтай болохыг судалгааны хүрээнд тогтоосон.
Судалгаанд Герман, Итали, Австрали зэрэг орнуудын зохицуулалтыг харьцуулан
судалж, Монгол Улсад BNPL үйлчилгээг хэрэглээний зээл хэлбэрээр, эсвэл богино хугацаат зээл зэрэг хэлбэрээр тусгайлан зохицуулах шаардлагатайг дүгнэв. Ялангуяа, Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр BNPL үйлчилгээ эрхэлж буй этгээдүүдэд Санхүүгийн зохицуулах хороо торгууль ногдуулж, факторингийн үйлчилгээтэй төсөөтэй гэж үзсэн практик дээр үндэслэн, BNPL нь тусдаа зохицуулалт шаардсан санхүүгийн бүтээгдэхүүн болохыг онцолсон болно. |
en_US |