| dc.description.abstract |
Өнөө цагт авлигын гэмт хэрэг зөвхөн нэг улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэхээс гадна
зохион байгуулалттай, хил дамнасан шинжтэй болж өргөжиж байна. Авлигын гэмт хэрэг
үйлдсэн этгээдүүд хууль бус хөрөнгөө гадаад улсын банк, санхүүгийн байгууллагад
шилжүүлэх, халхавчлах замаар нуун дарагдуулах нь элбэг тул хөрөнгийн эх үүсвэрийн
тогтооход тулгардаг гол хүчин зүйл болж байна. Ийм нөхцөлд хууль бус хөрөнгийг
илрүүлэх, царцаах, битүүмжлэх, хураах болон эх үүсвэрийн улсад буцаан олгох
ажиллагааг зөвхөн нэг улсын дотоодын хууль тогтоомжийн хүрээнд бүрэн хэрэгжүүлэх
боломжгүй учраас олон улсын түвшний уялдаа холбоотой хамтын ажиллагаа зайлшгүй
шаардагддаг.
Энэ шаардлагын улмаас улс орнууд хоёр талт гэрээний хүрээнд эрүүгийн хэрэгт эрх
зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулах, гадаад улсын хууль сахиулах
байгууллагуудтай мэдээлэл солилцох, хамтарсан ажиллагаа явуулах хэрэгцээ өсөн
нэмэгдэж байна. Монгол Улсын хувьд мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх
зорилгоор конвенц, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон бусад олон улсын
гэрээнд нэгдэн орж, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч гадаад улсад
байршуулсан хууль бус хөрөнгийг буцаан авах эрх зүйн зохицуулалт, түүний
хэрэгжилтийг цаашид сайжруулах шаардлага хэвээр байна.
Иймд энэхүү дипломын ажил нь авлигын гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг
гадаад улсаас Монгол Улсад буцаан олгох ажиллагааны эрх зүйн зохицуулалтын
өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлон дүн шинжилгээ
хийхийн зэрэгцээ хөрөнгө буцаах тогтолцоог боловсронгуй болгох боломжит хувилбар,
оновчтой шийдлүүдийг санал болгоход чиглэгдэж байна. |
|