| dc.description.abstract |
Энэхүү дипломын ажил нь байгууллагын өгөгдлийн засаглалын өнөөгийн
төлөвшлийн түвшинг тодорхойлох, үнэлэх загвар боловсруулах болон түүнийг
хэрэгжүүлэх вэбэд суурилсан системийн шинжилгээ, зохиомжийг боловсруулахад
чиглэсэн. Судалгаанд өгөгдлийн менежментийн олон улсын стандарт болох DAMA-
DMBOK-ийн 11 мэдлэгийн чиглэлийг онолын үндэс болгон ашиглаж, төлөвшлийн
түвшний үнэлгээний загварыг боловсруулав. Байгууллагуудын бодит нөхцөл байдлыг
тодорхойлох зорилгоор PIECES, SWOT, PESTLE зэрэг шинжилгээний аргуудыг хэрэглэж,
өгөгдлийн бодлого, стандарт, үүрэг хариуцлага, чанар, метадата, хяналтын механизм сул
байгааг тогтоосон. Үнэлгээний загварт тулгуурлан асуулгын аргаар өгөгдөл цуглуулах,
оноо тооцоолох, төлөвшлийн түвшин тодорхойлох, радар график бүхий визуал тайлан,
автомат сайжруулалтын зөвлөмж гаргах боломжтой системийн архитектур, өгөгдлийн
сан, UML диаграм, интерфэйсийн зохиомжийг боловсрууллаа. Судалгааны үр дүнд ихэнх
байгууллагууд төлөвшлийн үнэлгээгээр анхан түвшинд байгааг илрүүлж, өгөгдлийг
стратегийн хөрөнгө хэлбэрээр удирдах шаардлага өндөр байгааг харуулсан бөгөөд
боловсруулсан загвар, систем нь Монголын байгууллагуудын нөхцөлд тохирсон, практик ач холбогдолтой нэгдсэн шийдэл болохыг нотлов. |
en_US |