СЭЗИС - Бүтээлийн сан

Хиймэл оюунт чатбот агент хөгжүүлэх

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г., Эрдэнэцэцэг
dc.contributor.author Даваадулам, Бямбадолгор
dc.date.accessioned 2026-02-26T06:56:36Z
dc.date.available 2026-02-26T06:56:36Z
dc.date.issued 2026-02-26
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4605
dc.description.abstract Энэхүү дипломын ажлын зорилго нь Монголын гоо сайхны үйлчилгээний салбар, тэр дундаа хумсны салонуудад тулгамдаж буй захиалгын эмх замбараагүй байдал, үнийн субъектив тогтоолт, зарим нэг үл ойлголцол болон байнгын үйлчлүүлэгчдэд санаа тавих зэрэг асуудлыг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал системийн тусламжтайгаар шийдвэрлэхэд оршино. Судалгааны хүрээнд хумсны салонуудын өнөөгийн бизнесийн процесс, хэрэглэгчийн зан төлөв, хэрэглэгчийн туршлага, болон CRM-ийн онолын загваруудыг шинжилж, тэдгээрийг Монголын зах зээлийн онцлог, төлбөрийн экосистем, сошиал сувгаар захиалга хийх зан төлөвтэй уялдуулан судалсан болно. Үүний үр дүнд ZU-NAILBAR-AGENT нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан омниканал систмийг бүтээлээ. ZU-NAILBAR-AGENT нь Facebook, Instagram, вэб сувгаар орж ирэх хэрэглэгчийн хүсэлтийг нэгтгэн хүлээн авч, хиймэл оюун ухаанд суурилсан харилцан яриа, зургаар будалт таних, автомат үнэ санал болгох, real-time боломжит цаг шалгах, QPay-ээр төлбөр авах, мөн CRM болон loyalty системээр дамжуулан хэрэглэгчийн түүх, давтамж, сонирхлыг хадгалах боломжийг олгоно. Энэхүү систем нь захиалгын алдаа, маргаантай үнэ тогтоолт зэрэг нийтлэг алдааг бууруулж, салонуудын хэрэглэгчийн үнэнч байдлыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Судалгааны үр дүнгээр хиймэл оюун ухаанд суурилсан автоматжуулалсан систем нь хумсны салонуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах, үйлчилгээний хурд, ил тод байдал, стандартчлалыг сайжруулах, улмаар зах зээлийн өсөлтийн үед өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чадамжтай болохыг тогтоов. ZU-NAILBAR-AGENT нь Монголын гоо сайхны үйлчилгээний салбарт дижитал шилжилтийг бодитой хэрэгжүүлэх шилдэг бодит шийдэл болохыг энэхүү дипломын ажил нотолно. en_US
dc.subject Хиймэл оюун ухаан, хумны салон, хумсны салоны чатбот, хиймэл оюунд суурилсан агент en_US
dc.title Хиймэл оюунт чатбот агент хөгжүүлэх en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Д., Хулан


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах