СЭЗИС - Бүтээлийн сан

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны үйл явцын тулгамдсан асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Манлайбаатар, Эрдэнэсувд
dc.date.accessioned 2026-02-25T07:39:31Z
dc.date.available 2026-02-25T07:39:31Z
dc.date.issued 2026-02-25
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4602
dc.description.abstract Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл тус эрхээ хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч тэгш эрхтэй, мөн үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дэмжих, хариуцагч татгалзах эрхтэй. Тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, гаргах үүрэгтэй. Үүнээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжих үндэслэл бүрддэг. Хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Зарим талаар шүүх өөрийн санаачлагаараа хэргийг шийдвэрлэхэд хүрнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигчдын оролцоонд тулгуурладаг. Цаашлаад нотлох баримт дутуугаас хэргийн бодит үнэн тогтоогдохгүй байх, шүүх хуралдаан хойшлох, процессын алдаа гарах, хугацаа алдаж сунжрах, шүүхийн ачааллыг нэмэх зэргээр олон асуудлууд шүүхийн практик тулгардаг. Эдгээр асуудлын онол, практикийг судалж, тулгамдсан асуудлыг тодорхойлохыг зорилоо юм. Сүүлийн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны үйл явцад хэргийн оролцогчийн эрх, ашиг зөрчигдөх, хязгаарлахад хүрдэг байна. Улмаар тухайн хэрэг хуулийн хугацаандаа шийдэгдэхгүй сунжирч, шүүхэд ачаалал нэмэх шалтгаан болж байна. Тодруулбал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны үйл явцын улмаас хэргийн оролцогчид болон шүүхийн зүгээс шүүх хуралдаан хойшлох, хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчим зөрчигдсөний улмаас хэргийн хувь заяа эргэх, шүүх хуралдааны тэмдэглэлийн зөрүүтэй байдлын улмаас хэргийн оролцогчийн эрх зөрчигдөх, процесс алдаа гарч буй тохиолдлуудад шүүхийн шийдвэрийн судалгааг хийж гүйцэтгэлээ.
dc.title Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдааны үйл явцын тулгамдсан асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах