СЭЗИС - Бүтээлийн сан

Байгаль орчны өрийн своп, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Дагиймаа, Түвшинжаргал
dc.contributor.author Мөнхтулга, Болортунгалаг
dc.date.accessioned 2026-02-24T01:57:19Z
dc.date.available 2026-02-24T01:57:19Z
dc.date.issued 2026-02-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4595
dc.description.abstract Гадаад өрийн дарамтад орсон болон өрийн эрсдэл өндөр орнуудын хувьд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг босгох нэгэн боломжит арга хэрэгсэл нь байгаль орчны өрийн своп юм. 1987 онд Болив улсад уг хэлцэл анх байгуулагдаж эхэлснээс хойш 2025 оны байдлаар зээлдэгч талын 42 улс, донор 13 улс, олон улсын байгаль хамгаалах байгууллагуудын нийт 151 гэрээ хийгдсэн байна. Энэхүү судалгааны ажлаар байгаль орчны өрийн своп, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн нөлөөллийг тоон шинжилгээний аргад тулгуурлан тодорхойлохыг зорилоо. Ингэхдээ, хэлцэл хийсэн болон хийгээгүй улсуудын 1986-2024 оны тоон өгөгдөлд тулгуурлан ложит, пробит загвар, хэлцэл хийсэн улсуудын болон 1987-2025 оны хэлцлийн мэдээлэлд тулгуурлан олон хүчин зүйлийн регрессийн загварыг тус тус үнэллээ. Ложит, пробит шинжилгээний үр дүнд, тухайн зээлдэгч улс өрийн дарамтад орсон, нийт газар нутгийн ойгоор бүрхэгдсэн талбай их, ардчиллын индекс өндөр байх нь байгаль орчны өрийн своп хэлцэл байгуулах магадлалыг нэмэгдүүлж байна. Олон хүчин зүйлийн регрессийн загварын үр дүнд, хэлцэл нь олон талын оролцоотой, тухайн зээлдэгч улс өрийн дарамтад орсон, биологийн төрөл зүйлс устаж буй аюулд байх нь байгаль орчны өрийн своп хэлцлийн хэмжээг өсгөхөд нөлөөлж байна. Энэхүү судалгаагаар Монгол Улсад анх удаа байгаль орчны өрийн свопд нөлөөлөгч хүчин зүйлсийг эмпирик шинжилгээгээр тодорхойлсноороо онцлог юм. en_US
dc.subject Хэлцэл байгуулах магадлал, Хэлцлийн хэмжээ, Зээлдэгч улс en_US
dc.title Байгаль орчны өрийн своп, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ en_US
dc.title.alternative An Empirical Analysis of the Determinants of Debt-for-Nature Swaps en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Батболд, Болорсувд


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах