СЭЗИС - Бүтээлийн сан

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн зарим асуудал

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Батбаяр, Анужин
dc.date.accessioned 2026-02-24T01:48:05Z
dc.date.available 2026-02-24T01:48:05Z
dc.date.issued 2026-02-24
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4593
dc.description.abstract Монгол улсад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг өргөн хүрээнд хэрэглэдэг. Иргэд, хуулийн этгээдүүдийн хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор үл хөдлөх хөрөнгийг барьцаалдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн эрх зүйн зохицуулалтын онол, практикийн зарим асуудлыг судлах, Монгол Улсын эрх зүйн тогтолцооны тулгамдсан асуудлыг тодорхойлох, гадаад улсын туршлагатай харьцуулан дүгнэлт, санал боловсруулах зорилготой. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь зээлийн харилцааны эдийн засгийн баталгааг хангах, өмчийн эрхийг хамгаалах, гуравдагч этгээдийн итгэлцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой бодит эрхийн институт юм. Дипломын ажлын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн эрх зүйн шинж, үүсэх, бүртгэх, давуу байдал, хэрэгжилтэд эзлэх байр суурийг онолын түвшинд задлан шинжилж, Монгол Улсын эрх зүйн зохицуулалт болон шүүхийн практикт тулгарч буй асуудлуудыг тодорхойлсон. Мөн ХБНГУ, Япон Улсын үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикийг харьцуулан судалсан. Иймд энэхүү дипломын ажлаар Монгол Улсад барьцааны эрх, өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлэж буй байдлын үр дагавар болон шийдвэрлэх боломжуудыг системтэйгээр судлах, Япон болон ХБНГУ-тай эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж, санал зөвлөмж боловсруулах ач холбогдолтой юм. en_US
dc.subject барьцааны эрх, барьцааны зүйл, барьцааны гэрээ, өмчлөх эрх, хөрөнгө, давхар барьцаа, хөрөнгийн үнэлгээ, эзэмших эрх, ипотек en_US
dc.title Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийн зарим асуудал en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах