СЭЗИС - Бүтээлийн сан

Уул уурхайн үйлдвэрлэлийн орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөний судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэрэндорж, Батсүх
dc.contributor.author Батсайхан, Батдорж
dc.date.accessioned 2026-02-12T07:19:39Z
dc.date.available 2026-02-12T07:19:39Z
dc.date.issued 2026-02-12
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4582
dc.description.abstract Монгол Улсын эдийн засгийн бүтэц уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа бөгөөд уг салбар нь орон нутгийн эдийн засгийн гүйцэтгэл, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөлийг тодорхойлох гол хүчин зүйл болж байна. Энэхүү судалгааны ажлаар 2021–2023 оны хугацаанд Монгол Улсын 20 аймгийн панел өгөгдлийг ашиглан уул уурхайн салбарын аймгуудын эдийн засгийн гүйцэтгэл болон хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлт болох нэрлэсэн дундаж цалинд үзүүлэх нөлөөг тоон аргаар үнэллээ.Судалгаанд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон нэрлэсэн дундаж цалинг хамаарах хувьсагчаар авч, уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, нийт ажиллагсдын тоо, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт зэрэг тайлбарлагч хувьсагчдыг ашиглан панел эконометрикийн тогтмол нөлөө болон холимог загваруудыг үнэлсэн. Мөн уул уурхайтай болон уул уурхайгүй аймгуудын ялгааг дамми хувьсагчаар тодорхойлж, бүс нутгийн эдийн засгийн ялгааг харьцуулан шинжилсэн болно.Судалгааны үр дүнгээс харахад аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд уул уурхайн салбарын эзлэх хувь 1 нэгж хувиар өсөхөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн дунджаар 19 хувиар, нэрлэсэн дундаж цалин 9 хувиар өсдөг болох нь тогтоогдсон. Түүнчлэн уул уурхайтай аймагт байх нь уул уурхайгүй аймагтай харьцуулахад нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 43 хувиар, цалингийн түвшин 35 хувиар өндөр байх хандлагатай байгааг үнэлгээний үр дүн харууллаа. Үүнээс гадна хөдөлмөрийн зах зээлийн багтаамж болон орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын чадавх нь аймгуудын эдийн засгийн гүйцэтгэлд эерэг бөгөөд статистикийн ач холбогдолтой нөлөө үзүүлж байгааг тогтоосон.Эдгээр үр дүн нь уул уурхайн салбар Монгол Улсын орон нутгийн эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буйг нотлохын зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн ялгаа бодитой оршиж байгааг харуулж байна. Иймд судалгааны үр дүн нь уул уурхайн орлогыг урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатайг илэрхийлж байна. en_US
dc.subject Уул уурхайн салбар en_US
dc.subject Орон нутгийн эдийн засаг en_US
dc.subject Панел өгөгдөл en_US
dc.subject Нэг хүнд ногдох ДНБ en_US
dc.subject Цалин en_US
dc.subject Хөдөлмөрийн зах зээл en_US
dc.subject Панел эконометрик en_US
dc.subject Аймгууд en_US
dc.subject Хөгжил en_US
dc.subject Уул уурхайн нөлөө en_US
dc.title Уул уурхайн үйлдвэрлэлийн орон нутгийн эдийн засагт үзүүлэх нөлөөний судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Даваа, Өнөржаргал


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах