СЭЗИС - Бүтээлийн сан

ББСБ-ЫН ФИНТЕК ЗЭЭЛИЙН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ БА САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Энхбаяр, Тамир
dc.contributor.author Дарьбазар, Бадамцэцэг
dc.date.accessioned 2026-02-11T08:38:47Z
dc.date.available 2026-02-11T08:38:47Z
dc.date.issued 2026-02-11
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4573
dc.description.abstract Цахим технологи, гар утасны үйлчилгээний өргөн хэрэглээтэй уялдан финтек зээлийн тогтолцоо нь санхүүгийн зах зээлд хурдацтай хөгжиж байна. Манай улсын хувьд банк бус санхүүгийн байгууллагын салбарын нийт хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь финтек зээлдэгчид бөгөөд энэхүү өргөжилттэй зэрэгцэн финтекээр олгогдож буй чанаргүй зээлийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд финтек зээлийн чанарт нөлөөлөх хүчин зүйлсийг макро эдийн засгийн нөхцөл байдал, финтек ББСБ-ын салбарын онцлог болон зээлдэгчийн түвшинд шинжилсэн. Ингэхдээ Монгол улсын ББСБ-ын финтек зээлийн статистик мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд зэрэг хоёрдогч өгөгдөл болон финтек зээлдэгчдээс авсан асуулгын судалгааны анхдагч өгөгдлийг ашигласан. Шинжилгээний үр дүнд макро эдийн засгийн хүчин зүйлс болон финтек ББСБ-уудын салбарын өргөжилттэй холбоотой хүчин зүйлс, зээлдэгчийн орлого, өрхийн бүтэц, давхар зээл авсан байдал, дамтамж зэрэг хүчин зүйлс тодорхой нөлөөлж байгаа тул үүний үндсэн дээр финтек зээлийн чанарыг сайжруулахад зээлийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох, зан төлөвийн өгөгдөлд суурилсан оноожуулалтын тогтолцоог ашиглах чиглэлээр санал зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject ББСБ en_US
dc.subject зээлийн чанар en_US
dc.subject финтек en_US
dc.subject нөлөөлөл en_US
dc.title ББСБ-ЫН ФИНТЕК ЗЭЭЛИЙН ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ БА САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах