СЭЗИС - Бүтээлийн сан

Үүсмэл санхүүгийн хэрэгсэл ашиглан хувь хөрөнгө оруулагчдын багцын эрсдэлийг бууруулах арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Цэнд-Аюуш, Номин-Эрдэнэ
dc.contributor.author Мөнхжаргал, Нандин
dc.date.accessioned 2026-02-06T06:45:24Z
dc.date.available 2026-02-06T06:45:24Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4559
dc.description.abstract Энэхүү дипломын судалгааны ажлын зорилго нь дэлхий нийтийн хэмжээнд эрсдэл бууруулах, ашгийг нэмэгдүүлэх, арбитраж хийх зорилгоор өргөн хэрэглэгддэг санхүүгийн үүсмэл хэрэгслийг Монголын хөрөнгийн зах зээл дээр хувь хөрөнгө оруулагчдын зөвхөн багцын эрсдэлийг бууруулахаас гадна өгөөжийг нэмэгдүүлэхэд хэрхэн ашиглаж болох арга замыг тодорхойлон, өөрийн орны жишээн дээр судлан, санал зөвлөмж боловсруулах явдал юм. Манай улсад санхүүгийн үүсмэл хэрэгслийн хэрэглээ голлон арилжааны банк, уул уурхайн компаниудын түвшинд валютын ханш, хүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор своп, форвард гэрээний хэмжээнд хязгаарлагдсан хэвээр байна. Түүнчлэн Монголын хөрөнгийн зах зээл дээр хувьцаанд суурилсан опцион зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгсэл биржээр арилжаалагддаггүй, өөрөөр хэлбэл хувь хөрөнгө оруулагч багцын эрсдэлээ опцион ашиглан бууруулах бодит боломж байхгүй байгаа нь энэ сэдвийг цаашид гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ, шаардлагыг харуулж байна. Уул уурхайн салбар нь манай улсын ДНБ-ий 27.3%-ийг, нийт экспортын 93.0%-ийг бүрдүүлдэг нь эдийн засаг уг салбараас хэт хамааралтай байгааг харуулж байна. (World Trade Organization, 2024) Иймээс багц бүрдүүлэхдээ Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй уул уурхайн чиглэлийн 2 компанийг сонгон оруулсан бөгөөд дэлхийн түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах зорилгоор хамгаалагдсан пүт стратегийг хэрэгжүүлэх онол практикийн боломжийг харьцуулан шинжиллээ. Пүт опционы үнийг опционы үнэлгээний сонгодог загвар болох Блэк Скөүлз Мертоны загвараар тооцож, 50 өдрийн хөдөлгөөнт дундаж ашиглан хамгаалагдсан пүт опционыг хэрэгжүүлэх өдрүүдийг сонгон, багцын өгөөж, стандарт хазайлт зэрэг эрсдэлийн гол үзүүлэлтүүдийг хедж хийсний өмнөх болон дараах багцын хооронд харьцуулан дүгнэв. Судалгааны үр дүнд хамгаалагдсан пүт опционы стратеги хэрэгжүүлсэн үед багцын боломжит алдагдлын түвшнийг хязгаарлах, хэлбэлзэл ихтэй үед алдагдлыг бууруулах боломжтой байгааг харууллаа. Иймд үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийг Монголын хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчин, зах зээлийн дэд бүтцийг сайжруулах нь хувь хөрөнгө оруулагчдын багцын эрсдэлийг оновчтой удирдах, хөрөнгийн зах зээлийн идэвх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байна. en_US
dc.subject Үүсмэл санхүүгийн хэрэгсэл, Пүт опцион, Багц, Эрсдэл, Хедж, Хөдөлгөөнт дундаж en_US
dc.title Үүсмэл санхүүгийн хэрэгсэл ашиглан хувь хөрөнгө оруулагчдын багцын эрсдэлийг бууруулах арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах