СЭЗИС - Бүтээлийн сан

Дээд боловсролын байгууллагын засаглалыг тандах судалгаа (хувийн хэвшлийн жишээн дээр)

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Жамъянсан, Даваажаргал
dc.contributor.author Доржготов, Сайнбаяр
dc.date.accessioned 2026-02-06T06:43:26Z
dc.date.available 2026-02-06T06:43:26Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4552
dc.description.abstract Монгол Улсын хувийн хэвшлийн дээд боловсролын байгууллагуудын засаглалын өнөөгийн байдал, тэдгээрийг үнэлэх онол арга зүйн үндэс, бодит нөхцөл байдлыг олон улсын туршлагатай харьцуулан дүн шинжилсэн болно. Дээд боловсролын байгууллагын засаглал нь боловсролын чанар, түүний үр нөлөө, хүний нөөцийн бодлого, санхүүгийн тогтвортой байдал, инновацийн чадавх зэрэг гол хүчин зүйлсээр тодорхойлогддог бөгөөд Монгол улсад эдгээр үзүүлэлтүүд жигд бус, бодит гүйцэтгэлийн түвшинд харилцан адилгүй байгаа нь судалгааны үндсэн асуудал болж байна. Дээд боловсролын засаглалын үндсэн онолуудын хүрээнд институцийн онол, агентлагийн онол, удирдлагын онол, оролцогч талуудын онол, нөөцөөс хараат байдлын онол зэрэг онолуудыг авч үзэж, харин яг их сургуулийн засаглал орчин үед хаашаа чиглэж байгааг тайлбарладаг Кларкийн зохицуулалтын гурвалжин, Трипл Хеликс онол, Ухаалаг мэргэшлийн стратеги (S3) зэрэг орчин үеийн инноваци болон дээд боловсролын хөгжлийн загваруудыг судалгаанд ашиглав. Эдгээр онолын хүрээнд их сургуулийн засаглал нь төрийн зохицуулалт, зах зээлийн нөлөө болон дотоод үйл ажиллагааны огтлолцлолоос бүрэлддэг болохыг тайлбарладаг. Судалгааны арга зүйд суурилан Монголын хувийн өмчийн 5 их сургуулийн засаглалыг эрх мэдэл ба үүргийн хуваарилалт, хүний нөөц, санхүүгийн хуваарилалт, академик эрх чөлөө, стратеги төлөвлөлт болон инновацийн оролцооны өнцгөөс үнэлж дүгнэсэн. Мөн Европын холбооны 74 их сургуулийг хамран судалсан засаглал–S3 үнэлгээний судалгааны үзүүлэлтүүдтэй харьцуулан Монголын нөхцөл байдалд арга зүйн тохируулга хийж дүн шинжилгээг хийсэн. en_US
dc.subject Дээд боловсролын байгууллагын засаглал en_US
dc.title Дээд боловсролын байгууллагын засаглалыг тандах судалгаа (хувийн хэвшлийн жишээн дээр) en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Жавзан, Сүхбаатар


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах