СЭЗИС - Бүтээлийн сан

БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ ДЭХ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН УХААЛАГ БАЙДЛЫН ҮҮРЭГ: ЭСЭРГҮҮЦЭЛ БА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРЫН ХАМААРЛЫГ ШИНЖЛЭХ НЬ /ХУДАЛДААНЫ САЛБАРТ/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.contributor.author Очирхуяг, Халиунаа
dc.date.accessioned 2026-02-06T05:37:47Z
dc.date.available 2026-02-06T05:37:47Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4541
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь байгууллагын өөрчлөлтийн үед ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал (Emotional Intelligence, EI), өөрчлөлтөд эсэргүүцэх хандлага (Resistance to Change, RTC) болон дасан зохицох чадвар (Adaptability) хоорондын харилцан хамаарлыг Монголын худалдааны салбарын ажилтнуудын жишээн дээр эмпирик аргаар шинжлэн судлахад оршино. Орчин үеийн худалдааны салбар нь технологийн шинэчлэл, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, өрсөлдөөний эрчимжилт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан байнгын өөрчлөлтийн орчинд ажиллаж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал нь ажилтнуудын сэтгэл зүй, хандлага, зан төлөвт хүчтэй нөлөө үзүүлж байна. Судалгаанд cross-sectional, корреляцийн шинжтэй тоон судалгааны дизайн ашигласан бөгөөд анхдагч өгөгдлийг Монгол Улсын худалдааны салбарт ажиллаж буй ажилтнуудаас асуулгын аргаар цуглуулсан. Судалгаанд сэтгэл хөдлөлийн ухаалаг байдлыг WLEIS, өөрчлөлтөд эсэргүүцэх хандлагыг Oreg (2003)-ийн хэмжүүр, дасан зохицох чадварыг Martin et al. (2012)-ийн Adaptability Scale-аар тус тус хэмжив. Цуглуулсан өгөгдөлд дескриптив статистик, найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн болон регрессийн шинжилгээ хийж, таамаглалуудыг SPSS програм ашиглан шалгасан. Судалгааны үр дүнгээс харахад ажилтнуудын сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал нь өөрчлөлтөд эсэргүүцэх хандлагатай статистикийн хувьд ач холбогдолтой эерэг хамааралтай, мөн дасан зохицох чадвартай мөн эерэг, ач холбогдолтой хамааралтай болох нь тогтоогдлоо. Үр дүн нь EI нь байгууллагын өөрчлөлтийн үед ажилтнуудын сэтгэл зүйн хариу үйлдэл, өөрчлөлтийг хүлээн авах байдал, шинэ нөхцөлд дасан зохицох чадамжийг тодорхойлох чухал хувьсагч болохыг харуулж байна. Энэхүү судалгаа нь сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал, өөрчлөлтөд эсэргүүцэх хандлага, дасан зохицох чадварын уялдаа холбоог Монголын худалдааны салбарын нөхцөлд эмпирик түвшинд баталгаажуулснаараа онолын болон практик ач холбогдолтой. Судалгааны үр дүнд үндэслэн байгууллагуудын өөрчлөлтийн менежмент, хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн хөтөлбөрт EI-д суурилсан хандлагыг нэвтрүүлэх, ажилтнуудын дасан зохицох чадварыг дэмжих чиглэлээр практик зөвлөмж боловсруулсан. en_US
dc.subject Сэтгэл хөдлөлийн ухаалаг байдал (EI), Өөрчлөлтөд эсэргүүцэх хандлага (RTC), Дасан зохицох чадвар (Adaptability), Байгууллагын өөрчлөлтийн менежмент, Худалдааны салбар. en_US
dc.title БАЙГУУЛЛАГЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЕ ДЭХ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН УХААЛАГ БАЙДЛЫН ҮҮРЭГ: ЭСЭРГҮҮЦЭЛ БА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРЫН ХАМААРЛЫГ ШИНЖЛЭХ НЬ /ХУДАЛДААНЫ САЛБАРТ/ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах