СЭЗИС - Бүтээлийн сан

Татвараас зайлсхийх, татварын эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Полоож, Доржпүрэв
dc.contributor.author Баатархүү, Өлзийбаяр
dc.date.accessioned 2026-02-06T05:17:06Z
dc.date.available 2026-02-06T05:17:06Z
dc.date.issued 2026-01-27
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4540
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын 2015–2024 оны санхүүгийн өгөгдөлд тулгуурлан үр ашигт татварын хувь (GAAP ETR) нь компанийн санхүүгийн бүтэц болон хэмжээнээс хэрхэн хамаарч өөрчлөгдөх зүй тогтлыг эмпирик аргаар тодорхойлох явдал юм. Монгол улсын Татварын ерөнхий газраас гаргадаг жил, улирал бүрийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тайланд салбар бүрийн аж ахуйн нэгжүүд нийтлэгээр татвар ногдох орлого тодорхойлох, татвараас хасагдах зардлыг буруу тодорхойлох, үйл ажиллагааны орлого, зардлаа буруу тайлагнах зэрэг улсад төлөх татварын хэмжээнд шууд нөлөөлөх зэрэг зөрчлүүд хамгийн их байгаа нь татвараас зайлсхийх эсвэл зугтаах эрсдэл байгаа эсэхийг санхүүгийн тайланд хөндлөнгийн шинжилгээ хийн судлахыг хичээсэн. Судалгаанд нийт 10 компанийн 10 жилийн панел өгөгдөл ашиглаж, олон хувьсагчтай регрессийн шинжилгээгээр үр ашигт татварын хувьд нөлөөлөх гол хүчин зүйлсийг үнэлэв. Шинжилгээний дүнгээр компанийн хэмжээ (Total assets) нь үр ашигт татварын хувь хэмжээг тодорхойлдог хамгийн чухал хувьсагч болох нь тогтоогдож, коэффициент нь статистикийн өндөр ач холбогдолтой, эерэг нөлөөтэй гарсан. Харин санхүүгийн леверэйж (Equity multiplier) болон өрийн харьцаа (Debt ratio) нь онолын хувьд татварын ачааллыг бууруулах эсвэл нэмэгдүүлэх нөлөөтэй байж болох ч эмпирик үр дүнгээрээ үр ашигт хувьд үзүүлэх нөлөөлөл сул, тогтворгүй, статистикийн ач холбогдолгүй байв. Мөн татварын үр ашигрт хувийн олон жилийн хэлбэлзлийг илэрхийлэх эрсдлийн стандарт хазайлт (ETR Volatility) нь дундаж үр ашигт хувьтай сул, дунд зэрэгийн эерэг хамааралтай (r ≈ 0.31) гарсан нь татварын хувь өндөр компаниудын татварын тогтвортой байдлын эрсдэл илүү байж болохыг илтгэлээ. Судалгааны үр дүн нь аж ахуйн нэгжийн татварын стратегийг оновчтой болгох, татварын эрсдэлийн удирдлагыг сайжруулах, бодлого боловсруулагчдад татварын орчны тогтвортой байдлыг хангах талаарх зөвлөмж боловсруулахад хувь нэмэр оруулна. Иймд үр ашигт татварын хувь хэмжээг бууруулах, тогтворжуулахын тулд компаниуд татварын стратегийн удирдлагыг сайжруулах, төрийн байгууллагууд татварын хуулийн хэрэгжилтийн нэг мөр байдлыг хангах шаардлагатай юм. en_US
dc.subject үр ашигт татварын хувь, татварын эрсдэл, өрийн харьцаа, компанийн хэмжээ en_US
dc.title Татвараас зайлсхийх, татварын эрсдэлд нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах