СЭЗИС - Бүтээлийн сан

АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙМЭЛ ОЮУН УХААНТ (АВТОМАТЖУУЛАЛТ) АШИГЛАХАД ҮР АШИГ БОЛОН ҮР ДҮНГИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сүхбаатар, Бямбахорлоо
dc.date.accessioned 2026-02-06T05:11:49Z
dc.date.available 2026-02-06T05:11:49Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4535
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (Artificial Intelligence, AI) хурдацтай хөгжиж, бизнесийн орчин, мэдээллийн боловсруулалт, шинжилгээний арга барилд суурь өөрчлөлт авчирч байна. Нягтлан бодох бүртгэл, аудитын салбар нь мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, санхүүгийн ил тод байдал, хяналт шалгалтын үр нөлөөг хангахад чухал үүрэгтэй тул энэхүү технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай болж байна. Хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг аудитын үйл ажиллагаанд ашигласнаар өгөгдөл боловсруулах хурдыг нэмэгдүүлэх, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдаа зөрчлийг бууруулах, дүн шинжилгээний чанарыг сайжруулах, цаг хугацаа болон зардлыг хэмнэх боломж бүрдэж байгаа нь уг судалгааг хийх үндэслэл болсон. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аудитын байгууллагуудын хиймэл оюун ухаан, автоматжуулалтын хэрэглээний өнөөгийн түвшинг тодорхойлж, аудитын үр ашиг, үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг судлах, улмаар аудитын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг үр ашигтай, ёс зүйтэй нэвтрүүлэхэд чиглэсэн арга зүйн зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны хүрээнд Монгол Улсын аудитын салбарын өнөөгийн байдал, автоматжуулалт ба хиймэл оюун ухааны нэвтрэлтийн түвшин, хэрэглээний чиг хандлага, түүнчлэн түүний хязгаарлалт, эрсдэлийг тодорхойлж, олон улсын бодит жишээнүүдтэй харьцуулан шинжилсэн. Судалгаа нь асуулгад суурилсан тоон, тодруулах болон шинжлэх судалгааны аргыг хослуулсан бөгөөд анхдагч өгөгдлийг онлайн асуулгаар цуглуулж, олон хүчин зүйлийн статистик шинжилгээний аргуудыг ашиглан боловсруулсан. Мөн хоёрдогч эх сурвалж болох өмнө хийгдсэн академик судалгаа, байгууллагын тайлан, практик судалгаануудыг ашиглан хиймэл оюун ухааны хэрэглээний бодит жишээ, үр ашиг, эрсдэл, цаашдын хөгжлийн чиг хандлагыг нэгтгэн дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад хиймэл оюун ухаан, автоматжуулалт нь аудитын ажлын үр ашиг, чанарыг мэдэгдэхүйц сайжруулж байгаа боловч Монголын аудитын салбарт бүрэн хэмжээнд нэвтрэхэд хүний нөөцийн чадавхи, технологийн дэд бүтэц, бодлого зохицуулалтын дэмжлэг дутмаг байгааг тогтоосон. Иймд аудитын салбарт хиймэл оюун ухааныг амжилттай нэвтрүүлэхийн тулд сургалт, чадавх хөгжүүлэлт, технологийн хөрөнгө оруулалт болон институцийн дэмжлэгийг уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэв. en_US
dc.subject Хиймэл оюун ухаан (AI)автоматжуулалт, нягтлан бодох бүртгэл, аудит, дижитал шилжилт, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, санхүүгийн ил тод байдал, өгөгдлийн боловсруулалт, алдаа зөрчил бууруулах, үр ашиг ба хэмнэлт, en_US
dc.title АУДИТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙМЭЛ ОЮУН УХААНТ (АВТОМАТЖУУЛАЛТ) АШИГЛАХАД ҮР АШИГ БОЛОН ҮР ДҮНГИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах