Хураангуй:
Компани анх удаа үнэт цаас олон нийтэд санал болгох нь хөрөнгийн зах зээлийн чухал үйл явцын нэг юм. Бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн нээлттэй компани болсноор илүү их бизнесийн боломжийг бүрдүүлж байдгаараа хөрөнгийн зах зээлийн ач холбогдол оршдог. Иймээс Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, энэ салбарт шинээр хөл тавьж оролцох компаниудын үйл ажиллагааг дэмжих үүднээс нэвтрэн орох арга хэрэгслийг тодорхой болгоход бага ч болтугай хувь нэмэр оруулахаар энэхүү сэдвийг сонгон авсан. Судалгааны ажлын зорилго, зорилтын хүрээнд хувьцаа гаргалтын оновчтой арга замыг тодорхойлох нь үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын сонголтын боломжийг нэмэгдүүлж улмаар энэ зах зээлийн үйл ажиллагаа тодорхой түвшинд сэргээж чадна хэмээн үзэж байна.