СЭЗИС - Бүтээлийн сан

БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, ИННОВАЦИЙН ЧАДАВХИЙН ХАРИЛЦАН ХАМААРЛЫГ ШИНЖЛЭХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ганбат, Нарантунгалаг
dc.date.accessioned 2026-02-06T03:19:02Z
dc.date.available 2026-02-06T03:19:02Z
dc.date.issued 2026-02-06
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4515
dc.description.abstract Байгууллага инновацлаг байх эсэх нь манлайлагчаас шууд хамааралтай байдаг байна. Манлайлагч хэрхэн ямар нөлөө үзүүлж, ямар зан үйлийг сайшааж, байгууллагын мэдлэгийг хэрхэн үнэ цэн өгч, хадгалж, хамгаалж, дамжуулж байна төдий чинээ ажилтнууд хоорондоо мэдлэг солилцож, мэдээлэл хайхад цаг алдахгүй, өмнө нэг нь алдсан алдааг дахин давтахгүй, гадаад орчны нөхцөлд хурдан зөв эерэг хариу үзүүлэх боломжтой болно. Монголын харилцаа холбооны ТОП операторуудын шинэ бүтээгдэхүүн, 5G сүлжээ, IoT, Big Data, AI зэрэг дэвшилтэт технологийн нэвтрүүлэлт нь байгууллагын соёл, мэдлэгийн менежмент, инновацийн чадавхтай уялдаатай хөгжиж буйг харж болохоор байна. Тийм ч учраас үүрэн холбооны компаниудын манлайллын хэв маяг, байгууллагын соёл, мэдлэгийн менежмент, инновацийн чадавхийн хамаарлыг судалсан нь эерэг хамааралтай гарч дэвшүүлсэн таамгуудыг баталж байна. Байгууллагын соёл нь мэдлэгийн менежментийг идэвхжүүлж, мэдлэгийн менежмент нь инновацийн чадавхийг бий болгосноор байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг. Монгол улс дэлхийн инновацийн өрсөлдөх чадвараар 78-р байранд бичигдсэн байгаа нь дэд бүтэц хөгжсөн ч бодлого зохицуулалтын орчин хангалттай биш гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ нь хувийн хэвшлийн байгууллагууд инновацийн чадавх боломжийн байгааг илэрхийлнэ. Харин төрийн бодлого зохицуулалт хангалттай биш байгаа нь төрийн секторууд манлайллын үлгэр дуурайлал муу, төрийн байгууллагын үлгэр жишээ соёл хомс, мэдлэгээ хангалттай төвлөрүүлж, хуваалцаж, ил тод байлгаж чаддаггүйтэй холбоотой болвуу. Инновацийн чадавхаар сүүлийн 5 жилд тасралтгүй тэргүүлж байгаа Швейцарь улсын хувьд мэдлэгийг дээдэлж, судалгаа шинжилгээг инновац болгож чаддаг, мэдлэгээ зөв системтэй хуваалцаж, тасралтгүй суралцаж чаддаг байна. Байгууллага инновацлаг байх эсэхийг хөрөнгө санхүү, нөөц бололцооноос илүү энгийн зүйл тодорхойлж байдаг. Энэ бол манлайлагчийн хэв маяг. Манлайлагч байгууллага дотроо мэдлэгийг хэрхэн баялаг болгож чаддаг, хэрхэн хуваалцаж хамтаараа чадваржиж чаддаг, байнгын суралцагч зан төлвийг бүрдүүлж чаддагаас тэрхүү байгууллага өрсөлдөөнд ялгарч гарах уу гэдгийг тодорхойлогч гол хүчин зүйл болдог байна. en_US
dc.subject Research Subject Categories::SOCIAL SCIENCES en_US
dc.title БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, ИННОВАЦИЙН ЧАДАВХИЙН ХАРИЛЦАН ХАМААРЛЫГ ШИНЖЛЭХ НЬ en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх Дамба, Гэрэлмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах