СЭЗИС - Бүтээлийн сан

ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХИЛИЙН ГАДНАХ ҮЙЛЧЛЭЛ (EXTRATERRITORIALITY)-ИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Баасанжав, Энгүүнэ
dc.date.accessioned 2025-07-04T02:15:24Z
dc.date.available 2025-07-04T02:15:24Z
dc.date.issued 2025-07-04
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4475
dc.description Энэхүү дипломын ажил нь Монгол Улсын өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хилийн гаднах үйлчлэлийн эрх зүйн зохицуулалтыг судалсан бөгөөд дэлхийн чиг хандлага, нөлөөллийн онол (effects doctrine), хоёр талт болон олон талт гэрээний хэрэгжилт зэргийг харьцуулсан эрх зүйн үүднээс шинжилсэн болно. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд шинэчилсэн Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтаар хилийн гадна үйлдэгдсэн өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаа нь дотоодын зах зээлд нөлөөлсөн тохиолдолд хууль үйлчлэх зохицуулалт бий болсон хэдий ч түүний хэрэгжилт, олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс сул хэвээр байна. Ажлын хүрээнд АНУ, Европын Холбоо зэрэг хөгжингүй орны эрх зүйн туршлагыг харьцуулж, “нөлөөллийн онол (effects doctrine)”-ын хэрэглээ, АНУ-ЕХ-ны хоёр талт гэрээнүүд, Монгол Улсын Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн гэрээний зохицуулалтыг нарийвчлан судалсан. Үүний үндсэн дээр Монгол Улсад өрсөлдөөний эрх зүйн хилийн гаднах хэрэгжилтийг бэхжүүлэх эрх зүйн болон институцийн суурийг боловсронгуй болгох шаардлагатай болохыг онцолсон. Ялангуяа нотлох баримт солилцоо, шийдвэрийн гүйцэтгэлийг хөнгөвчлөх, хоёр талт гэрээ байгуулах, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох нь уг зохицуулалтын хэрэгжилтийг бодит болгох нөхцөл болно. Иймд энэхүү судалгаа нь Монгол Улсын өрсөлдөөний хууль тогтоомжийг хилийн гадна хэрэгжүүлэх боломж, хэрэгцээ, бэрхшээл болон олон улсын эрх зүйн туршлагыг шүүн тунгааж, цаашид холбогдох эрх зүйн шинэчлэл хийхэд хувь нэмэр оруулах зорилготой юм. en_US
dc.language.iso mng en_US
dc.subject Өрсөлдөөн, Хоёр талт, Хилийн гаднах, Экстратерриториал, Өрсөлдөөний тухай, Монополь, Нөлөөллийн онол, Олон улсын en_US
dc.title ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХИЛИЙН ГАДНАХ ҮЙЛЧЛЭЛ (EXTRATERRITORIALITY)-ИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ en_US
dc.type Article en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах