СЭЗИС - Бүтээлийн сан

ДААТГАЛЫН САЛБАРЫН ЦАХИМ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНД ИНШУРТЕКИЙГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Хэнзээ, Гэрэлчимэг
dc.date.accessioned 2025-07-03T05:06:41Z
dc.date.available 2025-07-03T05:06:41Z
dc.date.issued 2025-07-03
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4469
dc.description.abstract Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын дэвшилтэт технологиудыг даатгалын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр үйл ажиллагааны өртөг, зардлыг бууруулах, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдлийн удирдлага болон шийдвэр гаргалтыг оновчлох, ингэснээр хэрэглэгчийн хэрэгцээ, зан төлөвт нийцсэн, илүү хурдан шуурхай, шинэлэг цахим даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох боломжийг бүрдүүлдэг. 90 гаруй жилийн түүхтэй Монголын даатгалын салбар нь санхүүгийн салбарын ердөө 1.06%-ийг, амьдралын даатгалын нэвтрэлт 1%, зах зээлийн дундаж гүнзгийрэлт 0.63%, нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлого нь дунджаар 25 ам.доллар байгаа нь дэлхийн дунджаас (7.16% ба 927 ам.доллар) доогуур, нийт 713 даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс 10.1% буюу 72 нь цахимаар хүргэгдэж, борлуулалт нь 5%-д ч хүрэхгүй (СЗХ, 2024) байгаа нь Монгол Улсын цахим засаглал, банк санхүү, финтек болон хэрэглэгчийн цахим хэрэглээ, худалдаа, оролцооны түвшингээр дэлхийд дээгүүрт үнэлэгдэж байгаатай харьцуулахад даатгалын салбарын цахим хөгжил нь хоцрогдсон, хүртээмжгүй, боломжуудыг бүрэн ашиглахгүй байгаа нь харагдаж, судалгаа хийх үндэслэл болсон. Иншуртек, цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний онол арга зүй болон ОУ-ын иншуртекийн шилдэг туршлагыг (Lemonade, ZongAn, Oscar health, Root, Ping An компаниудын жишээн дээр) судалж, Монголын нөхцөлд иншуртекийг амжилттай нэвтрүүлэх боломж, арга зам, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор тоон болон чанарын холимог аргачлалыг ашиглан даатгалын салбарын таван мэргэжилтэнтэй хийсэн ярилцлага болон 385 хэрэглэгчээс Технологийг Хүлээн Зөвшөөрөх ба Ашиглах Нэгдсэн Онолын өргөтгөсөн загвар (UTAUT2)-ын дагуу авсан асуулгаар анхдагч өгөгдлийг цуглуулан, дэвшүүлсэн долоон хүчин зүйлсийн таамаглал бүгд батлагдсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд бүтээгдэхүүн үйлчилгээний ойлгомжтой, ашиглахад хялбар байдал, үр өгөөж, ашиг тус болон дэмжлэг авах боломж, технологийн шийдлийн найдвартай байдал зэрэг нь хэрэглэгчийн цахим даатгал ашиглалтад чухал нөлөөтэй бөгөөд хэрэглэгч төвтэй, олон сувгийн хандлагыг хөгжүүлэх; технологийн интеграцийн чадамжийг нэмэгдүүлэх; үйлчилгээг хурдан, хялбар байдлаар хүргэх; тодорхой бүтээгдэхүүнд суурилсан дижитал экосистем бүрдүүлэх; хэрэглэгчийн итгэл, урт хугацааны тогтвортой харилцааг бэхжүүлэхийг онцлон дүгнэлээ. Энэхүү судалгааны ажил нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн (SDG) зорилгын SDG 1.4 Бүх хүн үндсэн үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээнд тэгш хүртээмжтэй байх, SDG 3.8 Эрүүл мэндийн үйлчилгээ болон санхүүгийн хамгааллыг нэмэгдүүлэх, SDG 8.10 Санхүүгийн байгууллагуудын хүртээмжийг дэмжих, SDG 9.5/9 Шинжлэх ухаан, технологи, инновацийг дэмжих, SDG 10.2 Бүх нийтийн эдийн засаг, нийгмийн оролцоог хангах, SDG 13.1 Байгалийн гамшгийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэмжиж байгаагаараа ач холбогдолтой юм. en_US
dc.subject Иншуртек en_US
dc.subject цахим даатгал en_US
dc.subject онлайн даатгал en_US
dc.subject цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ en_US
dc.subject технологийг хүлээн зөвшөөрөх ба ашиглах нэгдсэн онол (UTAUT ба UTAUT 2) en_US
dc.subject иншуртекийг нэвтрүүлэх en_US
dc.subject Insurtech en_US
dc.subject digital insurance en_US
dc.subject online insurance en_US
dc.subject digital product and service en_US
dc.subject The Unified Theory of Acceptance and Use of Technology (UTAUT ба UTAUT 2) en_US
dc.subject insurtech adoption en_US
dc.title ДААТГАЛЫН САЛБАРЫН ЦАХИМ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНД ИНШУРТЕКИЙГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах