СЭЗИС - Бүтээлийн сан

Нүүрсний үнийг экспоненциал тэгшитгэх аргуудаар үнэлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батболд, Болорсувд
dc.contributor.author Нацагдорж, Саруулбат
dc.date.accessioned 2025-07-03T01:42:31Z
dc.date.available 2025-07-03T01:42:31Z
dc.date.issued 2025-07-03
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4460
dc.description.abstract Хэдийгээр эрдэмтэн, судлаачид уул уурхайн салбарын эдийн засаг, нүүрсний үйлдвэрлэлийн төлөвлөлт, тогтвортой хөгжил, техник технологи, бүтэц зохион байгуулалт болон удирдлагын арга барилын талаар өргөн хүрээтэй судалгаа хийж, дэвшүүлсэн санал, зөвлөмжүүдийн зарим нь бодит үйл ажиллагаанд амжилттай хэрэгжиж, үр дүнд хүрч байгаа ч Монгол Улсад нүүрсний экспортын үнэ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, үнэлэх арга зүй, үнэ өсгөх боломж, цаашдын үнийн төлөв байдлыг таамаглах суурь судалгаа хангалттай хэмжээнд хийгдээгүй хэвээр байна. Энэхүү судалгааны ажлаар нүүрсний шинж чанар, ангилал, хэрэглээ, түүний үнэ хэрхэн тогтдог тухай, түүнчлэн олон улсын нүүрсний зах зээлийн талаар танилцуулна. Шинжилгээний хэсэгт Монгол Улсын нүүрсний хилийн үнэ, түүнийг экспоненциал тэгшитгэх загварууд болох Энгийн экспоненциал тэгшитгэх загвар, Холтын шугаман трендийн загвар, Холт-Винтерсийн улирлын нөлөөний загвар болон Интеграцчилагдсан хөдөлгөөнт дундаж авторегрессив-ARIMA загваруудаар үнэлэн дараагийн 12 сарын үнийн таамаглал хийсэн. Улмаар эдгээрээс аль загвар нь нүүрсний үнийг хамгийн алдаа бага, оновчтой таамагласныг Язгуурын дундаж квадрат алдаа-RMSE, Дундаж квадрат алдаа-MSE, Абсолют дундаж алдаа-MAE, Абсолют дундаж алдааны хувь-MAPE зэрэг алдааны шалгууруудыг тооцон, харьцуулан шинжилсэн ба Монгол Улсын нүүрсний хилийн үнэд Холт-Винтерсийн улирлын нөлөөний экспоненциал тэгшитгэх загвар хамгийн тохиромжтой болох нь тогтоогдсон. en_US
dc.subject Нүүрс, экспоненциал тэгшитгэх загвар, Энгийн экспоненциал, Холтын шугаман тренд, Холт-Винтерсийн улирлын нөлөө, ARIMA en_US
dc.title Нүүрсний үнийг экспоненциал тэгшитгэх аргуудаар үнэлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цэрэндорж, Батсүх


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах