dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төлөөлөл болсон онлайн худалдааны системүүдийн харьцуулсан судалгаа хийж, Best Deal дэлгүүрийн онцлогт нийцсэн онлайн худалдааны системийг нутагшуулах, хөгжүүлэх боломжийг шинжилсэн. Судалгаанд Ardstore.mn, Shoppy.mn, Qmall.mn, OLZ.mn зэрэг платформуудыг сонгон хэрэглэгчийн интерфейс, системийн найдвартай байдал, төлбөрийн аргууд, хүргэлтийн үйлчилгээ, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамж, хөгжүүлэлтийн өртөг зэрэг олон үзүүлэлтээр харьцуулалт хийв.
Үүний үр дүнд Best Deal дэлгүүрт тохирсон шийдлийн шаардлагыг тодорхойлж, системийн архитектур, өгөгдлийн сангийн загвар, UX/UI дизайн, хэрэглэгчийн замнал, функциональ болон функциональ бус шаардлагыг тусгасан. Мөн UML диаграммууд (Use Case, Class, Sequence, ERD, Activity) ашиглан системийг загварчилж, Figma-д үндэслэсэн прототип дизайн, heuristic үнэлгээг хийсэн.
Энэхүү ажил нь цахим худалдааны шийдлийг үндэсний онцлогт нийцүүлэн нутагшуулах, хэрэглэгчдэд ээлтэй, найдвартай, өрсөлдөх чадвартай систем хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм. |
en_US |
dc.subject |
онлайн худалдаа, цахим худалдаа, хэрэглэгчийн зан төлөв, системийн нутагшуулалт, харьцуулсан судалгаа, e-commerce platform, вэб интерфейс, хүргэлтийн үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдал, Best Deal дэлгүүр |
en_US |