СЭЗИС - Бүтээлийн сан

ДАХИВАР ХОГ ХАЯГДАЛ АНГИЛАХ ХУВЬ ХҮНИЙ ЗАН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Баярсайхан
dc.contributor.author Амарсайхан, Ананд
dc.date.accessioned 2025-06-30T01:58:33Z
dc.date.available 2025-06-30T01:58:33Z
dc.date.issued 2025-06-30
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4442
dc.description.abstract Өнөөгийн бидний нийгмийн амьдралын хэв маяг байгаль орчиндоо маш олон төрлийн хохирол учруулж, үүнээс үүдэн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал нэмэгдэж дэлхийн дулаарал ихсэж аюултай түвшинд хүрээд буй. Энэ нь цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгаа тул эртнээс асуудлыг илрүүлж түүнд тохирсон шийдлүүд хэрэгжүүлэн ирээдүйгээ хамгаалах шаардлагатай тулаад байгаа. Үүний нэг томоохон хэлбэр нь хог хаягдал бөгөөд түүнийг хэрхэн зөв ашиглах, тойрог эдийн засагт оруулах гэдгийг хайх юм. Дэлхий дахинд болон Монгол улсад энэхүү асуудлыг шийдэх талаар бодлогын, удирдлагын, эдийн засгийн өгөөжтэй байдлаар шийдэх ажлууд хийгдсээр байгаа бөгөөд үүний нэг санал нь хогыг анхдагч цэг дээр нь ангилан ялгах юм. Энэ нь цуглуулалт, тээвэрлэлт, үйлдвэрлэлтэд ороход эдийн засгийн болон бүтээмжид чухал ач холбогдолтой. Анхдагч цэг дээр нь хогыг дахивар болох чиглэлээр нь ангилан ялгаж дараагийн шатанд боловсруулагдахад бэлтгэн хадгалах, бохирдолгүй болон овор хэмжээг багасгасан байх явдал юм. Энэхүү судалгаагаараа анхдагч цэг дээр буюу хувь хүн хэрэглэсэн бүтээгдэхүүнээсээ үүсэж буй хог хаягдлаа өрх гэртэй ангилан хадгалж цааш нь дамжуулахад бэлтгэх зан төлөвийн нөлөөллийг илрүүлэхийг зорьж байна. Уг нөлөөллийг илрүүлэхэд энэ чиглэлээр хийгдэж үр дүн нь гарсан, бусад ижил салбарын судлаачид ашиглаж болохуйц онолын судалгааг барьж Улаанбаатар хотын оршин суугчдын дунд төлөвлөсөн зан төлөвийн онолын судалгаа хийлээ. Төлөвлөсөн зан төлөвийн онолын хүчин зүйлс түүнийг хэмжих хэмжигдэхүүн болох асуултууд тэднийг илэрхийлэх 5 онооны Лайкерт шкал ашиглан хог хаягдал дахин ангилан боловсруулах салбарын түүхий эдийн анхдагч цэг дээр нь ангилах хувь хүний зан төлөвийн нөлөөллийг илрүүлэхээр Улаанбаатар хотын насанд хүрсэн 305 оршин суугчаас судалгаа аван үр дүнг нь нэгтгэн дүгнэж, санал зөвлөмж боловсруулах юм. Судалгааг голчлон барьсан судалгааны асуулгуудыг ашиглан санамсаргүй түүврийн аргаар Google forms ашиглан цахимаар судалгаанд оролцогчид руу илгээн ирсэн хариултууд дээр шинжилгээнүүд хийснээс гадна хоёрдогч эх үүсвэрүүдийг уншин судалж, фокус групп ярилцлага хийн нэгтгэсэн. Судалгааны үр дүнд хоёрдогч түүхий эдийг анхан шатанд нь ангилан хадгалж дахин боловсруулагч талтай хамтран ажиллах эрмэлзлийг төрүүлж, зан төлөвийг хөгжүүлэхэд хэрэг болох нөлөөллийн хүчин зүйлүүдийг илрүүлэх юм. Уг нөлөөллүүд нь төлөвлөсөн зан төлөвийн онолд тусгаснаар хандлага, субьектив хэм хэмжээ, мэдэгдэж буй зан төлөвийн хяналт зэргээс хүсэл буюу эрмэлзэл хэр зэрэг үүсэж түүнээс үйлдэл буюу зан төлөв хэрхэн хамаарч байгаа хамаарлуудын зэрэг тусгагдах юм. Үүн дээр нэмэгдээд байгаль орчны судалгаанд ашиглагддаг тогтсон итгэл үнэмшил нь хандлагад хэрхэн нөлөөлж буйг мөн тусгасан en_US
dc.subject хог хаягдал , дахивар хог, хог хаягдал ангилах зан төлөв en_US
dc.title ДАХИВАР ХОГ ХАЯГДАЛ АНГИЛАХ ХУВЬ ХҮНИЙ ЗАН ТӨЛӨВТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер
ife.Диплом.Зөвлөх С, Сайн-Од


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах