Хураангуй:
ЕБС-д сурч буй хэрэглэгчид гадаад хэлийг төдийлөн сайн сурах боломж хомс байгаа
гэж үзэн гадуурх сургалт буюу гадаад хэлний сургалтын төвд хандах хандлага их
болсон. Дэлхий нийтээр англи хэлийг чухалчлах болсон өнөө үед бусад гадаад хэлтэй
харьцуулахад хамгийн их сурдаг хоѐрдогч хэл нь англи хэл болжээ. Тандах байдлаар
салбарын томоохон хэд хэдэн англи хэлний сургалтын төвийн багш болон
захиралуудтай ярилцлага хийсэн бөгөөд ялгаатай хэрэглэгчдийн үйл хөдлөл, сонирхол
зэргээс хамаараад бизнесийн үйл ажиллагаа ихээхэн шалтгаалдаг учир хэрэглэгчдээ цаг
тутам судлах хэрэгцээ шаардлага их гардаг ч энэ талын судалгааг төдийлөн хийж
чаддаггүй гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн. Иймээс энэхүү судалгааны ажлыг хийвэл
англи хэл сурах хэрэглэгчдийн үйл хөдлөлийг тодорхойлох, энэхүү үр дүнд үндэслээд
сургалт эрхлэгч байгууллагууд тохирох шийдвэр гаргах зэрэг ач холбогдолтой юм.