dc.description.abstract |
Банкны салбар гэх дэлхийн өнцөг булан бүрд байх тус салбар нь санхүүгийн
зуучлалын гол тоглогч байх бөгөөд хадгаламж, зээл, хөрөнгө оруулалт зэрэг үйлчилгээг үзүүлэхээс гадна тухайн улсынхаа эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чухал үүргийг гүйцэтгэдэг билээ. Котлерийн тодорхойлсноор банкны үйлчилгээ нь хэрэглэгчийн хүлээлт, санхүүгийн итгэлцэл дээр суурилдаг бөгөөд байгууллагуудын өрсөлдөх чадварыг тодорхойлох үндсэн хүчин зүйл нь хэрэглэгчийн үнэнч байдал гэж үздэг. Орчин цагт аль ч талбарт өрсөлдөгч өсөн нэмэгдэж буй бөгөөд түүнийгээ дагаад өрсөлдөгчдийн арга барил, үзэл баримтлал, өрсөлдөх чадвар даган нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл энэ өрсөлдөөнтэй цаг үед өөрсдийн үнэнч хэрэглэгчдийг бий болгох цаашлаад тэднийг авч үлдэх гэдэг бол байгууллага бүрийн зорилго, зорилтод тусгагдаад байгаа юм. Тэр дундаа банкны салбар гэдэг бол өрсөлдөөн ихтэй, эрсдэл өндөртэй салбар гэгддэг. Ийм салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хувьд өөрийн гэсэн үнэнч хэрэглэгчидтэй болох нь тэдний үйл ажиллагаа, ашиг зэрэгтэй шууд хамааралтай байдаг учир ихээхэн чухал ойлголт болдог байна. Тиймээс уг судалгааны ажлын хүрээнд банкны салбарын хэрэглэгчдийн үнэнч байдалд ямар хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлдөг талаар судлах юм.
Судалгааны зорилгын хүрээнд Худалдааны сургууль болох Аддис-Абаба Их Сургуулийн оюутны 2018 онд хийсэн “Хэрэглэгчийн үнэнч байдалд нөлөөлөгч хүчин зүйлүүд: Этиопийн банкны салбарын эмпирик нотлох баримтуудад үндэслэв” судалгааны ажил болон 2014 онд Emerald Insight сайтад нийтлэгдсэн “Банкуудын
харилцагчийн туршлагыг хэмжих: цар хүрээг хөгжүүлэх, баталгаажуулах” гэсэн
ажлуудыг ашиглан, тэдгээрийн загварыг үндсэн загвараар сонгож, багахан засвар,
хөгжүүлэлт хийн өөрийн загвараа бий болгож банкны харилцагчдын үнэнч байдалд
нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойллоо. Банк хэрэглэгчдийн үнэнч байдалд хүлээгдэж буй чанар, сэтгэл ханамж, солих зардал, итгэл, амлалт, цахим банкны үйлчилгээ, хэрэглэгчийн туршлага гэх зэрэг хүчин зүйлс нөлөөлнө гэж үзэн судалгааны загвар боловсруулан судалж, түүний үр дүнг боловсруулсан юм. |
en_US |