СЭЗИС - Бүтээлийн сан

Хараат бус гишүүний хууль, эрх зүйн орчин ба практик хүндрэлүүдийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Баярбат, Чандманьбаатар
dc.contributor.author Мир, Цолмон
dc.contributor.author Энхболд, Болдбаяр
dc.date.accessioned 2025-06-26T03:14:18Z
dc.date.available 2025-06-26T03:14:18Z
dc.date.issued 2025-06-26
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4396
dc.description Нээлттэй хувьцаат компани хэлбэртэй банкнуудын кейс дээр en_US
dc.description.abstract Монгол Улсад системийн нөлөө бүхий банкууд 2021 оноос эхлэн нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжиж, олон нийтийн хяналт, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах шаардлага эрс нэмэгдсэн. Энэ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) хараат бус гишүүдийн оролцоо, эрх зүйн зохицуулалт, практик хэрэгжилтийг шинээр авч үзэх үндэслэл болсон. Судалгааны зорилго нь нээлттэй хувьцаат компани хэлбэртэй таван банк (Голомт, Хаан, Хас, Төрийн, Худалдаа хөгжлийн банк)-ны хараат бус гишүүдийн эрх зүйн орчныг үнэлэх, практик хүндрэлүүдийг тодорхойлох, олон улсын сайн туршлагатай харьцуулан бодлогын зөвлөмж боловсруулах явдал юм. Судалгаанд тоон болон чанарын аргыг хослуулан ашигласан бөгөөд ТУЗ-ийн гишүүдийн боловсрол, туршлага, оролцоо, хороодын бүтэц, тайлагнал зэрэг үзүүлэлтийг нарийвчлан шинжилсэн. Мөн Базелийн хорооны зохистой засаглалын зарчим болон OECD-ийн компанийн засаглалын зарчим-д тулгуурлан олон улсын жишигтэй харьцуулалт хийсэн. Судалгааны үр дүнд, хараат бус гишүүдийн эрх зүйн зохицуулалт тодорхой боловч тэдний бодит хараат бус байдал, шийдвэр гаргах нөлөөлөл, хороодын ачаалал зэрэгт институцийн шинэчлэл шаардлагатай байгааг тогтоосон. Хараат бус гишүүдийн эзлэх хувь Монгол Улсад хуульд зааснаар 33 хувь байгаа бол олон улсын тэргүүлэх банкуудад 70–90 хувь байдаг нь харьцуулалтын гол ялгаа болж байна. Мөн гишүүдийн сонгон шалгаруулалт, үнэлгээ, томилгоо нь нээлттэй биш, мэргэжлийн хөндлөнгийн оролцоо дутмаг байгаа нь засаглалын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Судлаачдын зүгээс дараах бодлогын зөвлөмжүүдийг дэвшүүлж байна: хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх, ТУЗ-ийн даргыг хараат бус гишүүнээс томилох, сонгон шалгаруулалтын ил тод байдлыг хангах, хороодын бүрэлдэхүүнийг тэнцвэржүүлэх, гүйцэтгэлийн хараат бус үнэлгээг тогтмол хийх. Түлхүүр үгс: Компанийн засаглал, ТУЗ, хараат бус гишүүн, оролцогч талууд, хараат бус байдал, засаглалын бодлого en_US
dc.language.iso mng en_US
dc.relation.ispartofseries 1;
dc.subject Компанийн засаглал en_US
dc.subject Хараат бус гишүүн en_US
dc.subject Монгол банк en_US
dc.subject Банкны хараат бус гишүүд en_US
dc.title Хараат бус гишүүний хууль, эрх зүйн орчин ба практик хүндрэлүүдийн судалгаа en_US
dc.type Working Paper en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах