dc.description.abstract |
Агаарын тээврийн түүх 1925 оноос эхлэлтэй бөгөөд далайд гарцгүй манай улсын хувьд аялал жуулчлал, эдийн засгийн салбарт том хувь нэмэр оруулах боломжтой салбар юм. Онгоцны цахим тасалбар захиалгын апплейкишн, вэбсайтууд улам бүр нэмэгдэж байгаа ч тийз борлуулагч агентлагуудын хувьд үйлчлүүлэгчдээ татах, үйлчлүүлэгчдийн сонголтод нөлөөлдөг чухал хүчин зүйлсийг илүү сайн ойлгох хэрэгцээ шаардлагатай нүүр тулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд цахим худалдааны зах зээл эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор хүмүүсийн онгоцны тийз худалдан авах арга замд ч гэсэн өөрчлөлт бий болж уламжлалтаас дижиталчлал руу шилжиж байна.
Судалгааны зорилгын хүрээнд 2013 онд Малайз улсад хийгдсэн Чев ю еин, Чон чой сун, Мишель сайм кай ферн болон Ён сук хуай нарын боловсруулсан загвар дээр үндэслэн TAM загварын хүлээн зөвшөөрөгдсөн хялбар байдал хүчин зүйлээр өргөтгөн боловсруулж хүчин зүйлсийг тодорхойллоо. Онгоцны цахим тийз захиалгын агентлагийн сонголтод хүлээн зөвшөөрөгдсөн эрсдэл, вебийн аюулгүй байдал, үнийн ойлголт, хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгцээт байдал, итгэл болон хүлээн зөвшөөрөгдсөн хялбар байдал зэрэг хүчин зүйлс нь нөлөөлнө гэж үзэн судалгааны үр дүнг боловсруулсан.
Онгоцны цахим тийз захиалгын агентлагийн сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг 3 хэсэг бүхий 37 асуулттай анкетын судалгааг Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг оршин суудаг нийт 438 хүнийг хамруулж, шаардлага хангасан 416 өгөгдөл дээр IBM SPSS Statistic 26 болон Microsoft Excel программын ашиглан шинжилгээгээ хийж гүйцэтгэсэн. Судалгааны хүрээнд 6 таамаглал дэвшүүлснээс бүгд батлагдсан бөгөөд ялгаатай 2 кластер бүлэгт хуваагдсан. |
en_US |