СЭЗИС - Бүтээлийн сан

БАКАЛАВР 2.0 ХӨТӨЛБӨРИЙН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЛСЭЛТИЙН КОНТЕНТ ТӨЛӨВЛӨЛТ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сайнбаяр, Мөнхбаяр
dc.contributor.author Мянгансүх, Хаш-Эрдэнэ
dc.date.accessioned 2025-06-24T08:21:16Z
dc.date.available 2025-06-24T08:21:16Z
dc.date.issued 2025-06-24
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4387
dc.description.abstract Энэхүү дипломын судалгаа нь Санхүү, эдийн засгийн их сургуулийн “БАКАЛАВР 2.0” хөтөлбөрийн 2025 оны хаврын элсэлтийн контент төлөвлөлтийг боловсронгуй болгох зорилготой юм. Судалгааны хүрээнд контент маркетингийн онол, олон улсын болон дотоодын туршлага, хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалтад нөлөөлөх хүчин зүйлсийг судалж, өгөгдөлд суурилсан, хэрэглэгч төвтэй стратегийг боловсруулав. Судалгаанд холимог аргын загвар (Convergent Parallel Mixed Methods) ашигласан бөгөөд фокус бүлгийн ярилцлага, сошиал медиа өгөгдлийн шинжилгээ, хэрэглэгчийн хариу үйлдэлд суурилсан тоон болон чанарын судалгааг хослуулсан. Үүний үр дүнд контентын төрөл, хүргэх суваг, зорилтот бүлэг, хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үе шат (AIA загвар)-д нийцсэн шаталсан контент стратеги боловсруулагдаж, гурав үе шаттай идэвхжүүлэлтийн төлөвлөгөө гаргасан. Судалгааны үр дүнг үндэслэн боловсруулсан контент төлөвлөлт нь 2025 оны 3-р сараас эхлэн СЭЗИС-ийн албан ёсны элсэлтийн маркетингийн кампанит ажилд бодитоор хэрэгжиж эхэлсэн. 5-р сарын байдлаар кампанит ажил нь Phase 3 – Apply Now шатандаа явж байна. Энэхүү судалгаа нь дижитал боловсролын маркетингийн орчинд өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, контент хоорондын уялдаа, олон сувгийн стратеги, хэрэглэгчийн сэтгэл зүйн шатлалыг тусгасан интеграцчилсан загварыг боловсруулж, практик хэрэгжилтэд нэвтрүүлсэн нь онолын болон практик ач холбогдлыг бататгаж байна. en_US
dc.subject Контент маркетинг, Их дээд сургуулийн маркетинг, Бакалавр 2.0, Контент төлөвлөлт, en_US
dc.title БАКАЛАВР 2.0 ХӨТӨЛБӨРИЙН 2025 ОНЫ ХАВРЫН ЭЛСЭЛТИЙН КОНТЕНТ ТӨЛӨВЛӨЛТ en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах