dc.description.abstract |
“Z үеийнхний ногоон худалдан авалтад нөлөөлөх хүчин зүйлс - бэлэн хувцасны
салбарын жишээн дээр” судалгааны ажлаар Монголын Z үеийнхний буюу 1995-2010 онд
төрсөн залуу хэрэглэгчдийн ногоон худалдан авалтын зан төлөвийн хүчин зүйлсийг
судлав. Монголын Z үеийн залуучууд худалдан авалт хийхдээ хаанаас, ямар давтамжтай,
ямар дүнгээр, ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр шийдвэр гаргадаг зэргийг өгөгдөл
цуглуулж, боловсруулахад худалдан авалтын арга барил өөрчлөгдөж байгааг харах
боломжтой байв. Илүү тогтвортой, утга учиртай худалдан авалт хийж хэрэгцээндээ
таарсан оновчтой шийдвэр гаргаж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг
хэрэгжүүлэх хүрээнд ногоон хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хувцас
хэрэглээний талаарх мэдлэг, хандлага, нийгмийн нөлөөлөл зэрэг хэрэглэгчийн худалдан
авалтад хэрхэн нөлөөлж байгааг мөн тодорхойлсон. |
en_US |