dc.description.abstract |
Монгол улсад ая тухтай сүлжээ дэлгүүрүүдийн эрэлт, хэрэгцээ өсөх хандлагатай байгаа бөгөөд бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд цаг тухайд нь бэлэн байлгахын тулд тээвэр, ложистикийн хувьд оновчтой стратегийг хэрэгжүүлэх, тээврийн зардлыг хэмнэж, үр ашгийг өндөр түвшинд авчрах шаардлага тулгарч байна. Энэхүү судалгааны ажлаар CU сүлжээ дэлгүүрүүдийн Улаанбаатар хотод байршилтай 450 дэлгүүрийн дата өгөгдөлд үндэслэн түгээлтийн төвүүдийн боломжит хувилбаруудыг тодорхойлж, харьцуулан шинжиллээ. Шинжилгээг хийхдээ машин сургалтын K-дунджийн кластержуулах аргаар сүлжээ дэлгүүрүүдийг гурван кластерт хувааж, Евклидийн, Манхэттэны, Чебычевын зайны хэмжүүрүүдийг ашиглан нийт есөн хувилбар бүхий түгээлтийн төвүүдийн байршлыг тодорхойлсон болно. Судалгааны үр дүнд түгээлтийн төвөөс дэлгүүр хүртэлх зайнаас гадна тухайн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний эрэлтийг авч үзэх нь чухал ач холбогдолтой болох нь тодорхойлогдсон. Хамгийн үр ашигтай хувилбар болох эрэлтээр жинлэсэн (Евклидийн зайн хэмжүүрээр) хувилбараар CU сүлжээ дэлгүүр нь Улаанбаатар хотоос зүүн урагш, Налайх дүүргийн төвөөс баруун хойд зүгт ойролцоогоор 7-8 км зайд Богдхан уулын дархан цаазат газрын зүүн хойд хэсэгт, Хонхорын ойролцоо (47.833, 107.161), Сүхбаатар дүүргийн 1-р хороо Улсын драмын эрдмийн театрын зүүн талд (47.915, 106.915), Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, буюу баруун чиглэлд, Толгойтын орчим (47.901, 106.799) цэгүүдэд түгээлтийн төвүүдийг байршуулснаар одоо байгаа тээврийн зардлыг 72%-аар бууруулах боломжтой байна. Практик ач холбогдлын хувьд түгжрэлийн сөрөг нөлөөг хамааруулан тооцсон түгээлтийн төвүүдийн байршлууд нь уг хувилбараас ялгаатай цэгүүдэд тогтоогдсон бөгөөд тээврийн зардлыг өсгөж байна. |
en_US |
dc.subject |
Машин сургалт, Сүлжээ дэлгүүрүүд, Түгээлтийн цэг, Кластер, Оновчтой байршил, Тээврийн зардал, Ложистик, Оновчлол, Supply chain, К means |
en_US |