СЭЗИС - Бүтээлийн сан

Нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлтийн хэрэгжилт, түүнийг сайжруулах арга зам /сүүний үйлдвэрлэлийн салбарын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Ч, Өнөржаргал
dc.contributor.author Бат-Эрдэнэ, Уянга
dc.date.accessioned 2025-06-20T08:06:28Z
dc.date.available 2025-06-20T08:06:28Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4360
dc.description.abstract Сүүг Хүнсний тухай хуулийн 3.1.6 дах заалтад “стратегийн хүнс” гэж тодорхойлсон байдаг. Энэ нь монгол хүний бие физиологид зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн болохыг илэрхийлж байна. Дотоодын түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлснөөр иргэн, өрхийн хэрэглээндээ төлдөг татварын ачааллыг бууруулж, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилготой. Гэтэл сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг хэрэглэгчид өдөр тутмын худалдан авалтаасаа анзаарч байна. Иймээс энэхүү судалгаагаар Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан сүүний үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгдэж буй чөлөөлөлтийн эрх зүйн зохицуулалт НӨАТ-ын үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх, хуулийн зохицуулалтын практикт хэрэгжих байдал, гинжин хэлхээнд оролцогч талуудад үзүүлж буй нөлөөллийг тодорхойлж, олон улсын туршлагад нийцүүлэн НӨАТ-ын чөлөөлөлтийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны хүрээнд НӨАТ-ын чөлөөлөлтийн үндсэн зарчим нь Монгол Улсын хууль эрх зүйн зохицуулалттай уялддаг эсэх, өнөөгийн хэрэгжилтийн байдал оролцогч талуудад хэрхэн нөлөөлж байгааг баримт бичгийн арга, кейс судалгааны арга, ярилцлагын аргуудыг ашиглан нарийвчлан судалсан бөгөөд ЭЗХАХБ-ын орнуудад нэвтэрсэн НӨАТ-ын туршлагыг судлан, харьцуулсан шинжилгээ хийж олон улсын чиг хандлагад нийцэх туршлагыг нэвтрүүлэх санал зөвлөмжийг боловсрууллаа. Судалгааны үр дүнд Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулийн чөлөөлөлтийн зохицуулалт нь ЭЗХАХБ-ын НӨАТ-ын удирдамжийн үндсэн зарчимтай бүрэн нийцэлгүй байгаа нь кейс судалгаагаар тогтоогдсон. Мөн НӨАТ-ын чөлөөлөлтийн зарчмуудтай зөрчилдөж байгаа нь чөлөөлөлтийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. НӨАТ-ын гинжин хэлхээнд оролцогч дамжуулан борлуулагчдад чөлөөлөлт хамаарахгүй байгаа нь орцын НӨАТ-ын дарамтыг нэмэгдүүлж, эцсийн хэрэглэгчийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаагаар илэрч байна. Иймээс Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулийн чөлөөлөлтийн 13.10 дах заалтын хэрэгжилт хүндрэлтэй байна. Татварын ерөнхий газрын зүгээс хэрэгжилт нь хүндрэлтэй байгаа заалтын хэрэгжилтийг хангуулахын тулд “Багц баримт олгох гэрээ” байгуулсан нь НӨАТ-ын тухай хуулийн 4.1.1 дэх хэсгийг зөрчиж татварын орлогыг нуун дарагдуулах эрсдэлийг дагуулж байгаа нь судалгаагаар нотлогдлоо. ЭЗХАХБ-ын туршлагаас харахад, чөлөөлөлтийн механизмыг төдийлөн дэмждэггүй ба нийгэм эдийн засгийн үүднээс зайлшгүй шаардлагатай цөөн салбарт хөнгөлөлтэй хувь хэмжээ болон бүрэн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлдэг ба сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг НӨАТ-ын хөнгөлөлттэй хувь хэмжээгээр дэмждэг боловч хөнгөлөлт, чөлөөлөлт нь нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж өндөр орлоготой иргэдийг дэмждэг гэж үзэн аль болох хязгаарлалттай хэрэглэхийг зөвлөдөг байна. Манай Улсын хувьд цаашид сүү, сүүн бүтээгдэхүүний чөлөөлөлтийн зохицуулалтыг НӨАТ-ын чөлөөлөлтийн зарчимд нийцүүлэн сайжруулж гинжин хэлхээнд оролцогч бүх талуудыг чөлөөлөх эсвэл хөнгөлөлттэй хувь хэмжээг нэвтрүүлж НӨАТ-ын давхардал үүсэж байгаа гажуудлыг арилгах эсвэл стандарт хувь хэмжээгээр татвар ногдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдан авалтад төлсөн татварын тодорхой хувийг буцаан олгох зохицуулалтыг нэвтрүүлснээр хэрэглэгчдийн татварын ачааллыг бууруулах, хэрэглээг дэмжих зорилгод нийцэхээр байна. en_US
dc.subject стратегийн хүнс, дотоодын түүхий эдээр дотооддоо үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, НӨАТ-ын үндсэн зарчим, ЭЗХАХБ-ын НӨАТ-ын удирдамж, татварын ачаалал, иргэдийн бодит орлого, НӨАТ-ын чөлөөлөлт, хөнгөлөлттэй хувь хэмжээ en_US
dc.title Нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлтийн хэрэгжилт, түүнийг сайжруулах арга зам /сүүний үйлдвэрлэлийн салбарын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах