СЭЗИС - Бүтээлийн сан

АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЛЭГИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Занданхүү, Амина
dc.contributor.author Нямдорж, Бадамханд
dc.date.accessioned 2025-06-20T06:19:37Z
dc.date.available 2025-06-20T06:19:37Z
dc.date.issued 2025-06-18
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4340
dc.description.abstract Уг судалгааны ажил нь Улаанбаатар хотын хэрэглэгчдийн дунд арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авах хүсэл эрмэлзэлд хэрэглэгчийн мэдлэг хэрхэн нөлөөлж байгааг судлахад чиглэсэн. Судалгаанд хэрэглэгчийн субъектив мэдлэг (өөрийгөө хэр мэддэг гэж үзэж буй үнэлгээ) болон объектив мэдлэг (баримт, бодит ойлголт)-ийн нөлөөллийг тус тус авч үзэн, тэдгээр нь шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлж буйг тодорхойлсон. Мөн брэндийн имиж, үнэ, хүлээгдэж буй үнэ цэн, сошиал медиа зэрэг нэмэлт хувьсагчдын нөлөөг онолын загварт тусган шинжилжээ. Судалгаанд сүүлийн 6 сарын хугацаанд арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэсэн 387 хэрэглэгч оролцсон бөгөөд анкетын аргаар өгөгдөл цуглуулж, SPSS 30.0 програм ашиглан корреляци ба регрессийн шинжилгээ хийв. Үр дүнгээс харахад субъектив мэдлэг нь худалдан авах хүсэл эрмэлзэлд илүү хүчтэй эерэг нөлөөтэй бол, объектив мэдлэг харьцангуй бага нөлөөтэй байв. Мөн сошиал медиа, брэнд имиж, хүлээгдэж буй үнэ цэн зэрэг хүчин зүйлс нь хэрэглэгчийн шийдвэрт чухал үүрэг гүйцэтгэж байгааг тогтоолоо. Регрессийн загвар нь худалдан авах эрмэлзлийн хэлбэлзлийн 14.8 хувийг тайлбарлаж байгаа нь хэрэглэгчийн мэдлэгийг маркетингийн стратегид тусгах шаардлагатайг харуулж байна. Судалгааны дүнд тулгуурлан онолын болон практик зөвлөмж боловсруулсан бөгөөд үүнд хэрэглэгчийн боловсролыг дэмжих контент бүтээх, нотолгоонд суурилсан мэдээлэл ашиглах, сошиал медиаг үр дүнтэй ашиглах зэрэг орно. Энэхүү судалгаа нь Монголын арьс арчилгааны зах зээлийн хэрэглэгчийн зан төлөвийг судалсан анхдагч ажлуудын нэг бөгөөд цаашдын судалгаанд ач холбогдолтой суурь болж өгнө. en_US
dc.subject хэрэглэгчийн мэдлэг, худалдан авах эрмэлзэл, арьс арчилгааны бүтээгдэхүүн, брэнд имиж, үнэ цэн, сошиал медиа, субъектив мэдлэг, объектив мэдлэг en_US
dc.title АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛД ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЛЭГИЙН НӨЛӨӨЛЛИЙН СУДАЛГАА en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Сандагдорж, Сайн-Од


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах