dc.description.abstract |
Дэлхий дахинаа гар утасны апп-д суурилсан такси үйлчилгээ хэрэглэгчдийн тоо хурдацтай нэмэгдэж, энэ нь технологийн дэвшил, хотжилтын үйл явцтай холбоотойгоор хэрэглэгчдийн зан төлөвийг эрс өөрчилж байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ч мөн энэхүү үйлчилгээ хэрэглэгчдийн дунд түгээмэл болж байгаа хэдий ч хэрэглэгчдийн худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаарх нарийвчилсан судалгаа хангалтгүй байна. Хэрэглэгчид үйлчилгээ сонгохдоо ямар хүчин зүйлсийг чухалчилж байгааг ойлгох нь бизнесийн байгууллагуудад оновчтой стратеги боловсруулахад чухал ач холбогдолтой юм. Иймд энэхүү судалгаагаар гар утасны апп-д суурилсан такси үйлчилгээний хэрэглэгчдийн худалдан авах эрмэлзэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох зорилго тавьсан болно.
Энэхүү судалгаа нь Дэвисийн технологи хүлээн зөвшөөрөх загвар (TAM)-ыг үндэслэн хийгдсэн бөгөөд санал асуулга болон ярилцлагын аргыг ашиглан мэдээлэл цуглуулж, SPSS программыг ашиглан тоон шинжилгээ хийсэн. Судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 20-оос дээш насны хэрэглэгчид оролцсон бөгөөд нийт судалгаанд оролцогчдын 57% эмэгтэй, 43% эрэгтэй байсан. Насны тархалтын хувьд 20-25 насныхан 16.7%, 26-30 насныхан 17.4%, 31-35 насныхан 22.9%, 36-40 насныхан 18.4%, 41-45 насныхан 12.9%, 46-аас дээш насныхан 11.7%-ийг эзэлсэн байна.
Судалгааны үр дүнгээс харахад судалгааны загвар дээр үндэслэн дэвшүүлсэн таамаглалууд батлагдсанаас хэрэглэгчдийн сэтгэл ханамж, брэндийн дүр төрх, итгэл болон аппликейшний ашиглахад хялбар байдал хамгийн ихээр нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлсийг сайжруулах нь худалдан авах нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй болохыг судалгааны үр дүн харуулсан болно. |
en_US |