СЭЗИС - Бүтээлийн сан

Улс орнуудын төсөв ба мөнгөний бодлогын уялдаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Ганбаяр, Мөнхтулга
dc.contributor.author Батсүрэн, Түвшинбат
dc.date.accessioned 2025-06-20T06:09:46Z
dc.date.available 2025-06-20T06:09:46Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4335
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлсээр буй төсвийн зардал болон түүхий эдээс өндөр хамааралтай төсвийн орлого, хэлбэлзэл ихтэй инфляцын түвшин, богино насжилттай засгийн газар зэрэг нь Монгол улсын эдийн засагт тодорхойгүй байдлыг үүсгэж төсөв мөнгөний бодлогын үр дүн, бодлогын хэрэгжилтийг эргэн харахад хүргээд байна. Монгол улсын төсвийн орлогын дийлэнх хувийг эзэлдэг татварын орлого 2025 оны 4 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 15.2%-аар буюу 1.4 их наядаар буурсан ба үүний голлох шалтгаан нь нүүрсний үнийн бууралттай холбоотой ДНБ -ий өсөлтийн удаашрал билээ. Судалгаанаас үзэхэд макро эдийн засгийн бодлогын хувьд төсөв ноёрхсон дэглэм тогтож байгаа тул инфляцийг зорилтот түвшинд, тогтвортой барих мөнгөний бодлогын зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төсөв болон мөнгөний бодлогыг тэнцвэртэй, харилцан уялдаатай хэрэгжүүлэх нь нэн чухал байна. (Энхтайван, Батсүх, & Ариунаа, Мөнгөний болон төсвийн бодлогыг зохистой уялдуулах нь, 2017). Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын төсөв болон мөнгөний бодлогын уялдаа холбоог онолын үндэслэл болон эмпирик загварчлалын аргаар судалсан. Судалгаанд VECM загварыг ашиглан инфляц, бодлогын хүү, мөнгөний нийлүүлэлт, ДНБ, төрийн зардлын хоорондын хамаарлыг тодорхойлно. Шинжилгээний үр дүнд үндэслэн Монгол улсад институтийн уялдааг бэхжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах зэрэг санал зөвлөмж гаргана. Судалгааны үр дүн нь макро эдийн засгийн зохицуулалтыг оновчтой болгох, цаашдын бодлого боловсруулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна. en_US
dc.subject VECM en_US
dc.subject Филлипсийн муруй en_US
dc.subject Төсвийн бодлого en_US
dc.subject Мөнгөний бодлого en_US
dc.subject Бодлогын хослол en_US
dc.title Улс орнуудын төсөв ба мөнгөний бодлогын уялдаа en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Цэнд-Аюуш, Номин-Эрдэнэ


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах