Хураангуй:
21-р зуун гарсанаар сургалтын орчин гадаад болоод дотоод хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөх шаардлагатай болсон. Гадаад хүчин зүйлс нь мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж, шинэ тоног төхөөрөмж болон технологи үүсэн бий болж, тэдгээрийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон сургалтанд нэвтрүүлэх шаардлага урган гарч ирж байна. Харин дотоод хүчин зүйлсийн төлөөлөл болох сурган хүмүүжүүлэгч багш нар сургалтын шинэ хэрэглэгдэхүүн ашиглан сургалтаа явуулах, суралцагчид тэрхүү шинэ сургалтын хэлбэрийг түлхүү сонирхох хандлагатай байна. Уламжлалт сургалтаас цахим сургалтын хэлбэрт шилжсэнээр суралцагчид болон сургагч нарт багагүй хүндрэл гарах нь тодорхой. Гэвч цаг үеээ даган цахим сургалтыг хөгжүүлэн дотооддоо болон олон улсад боловсролын чанараа үнэлүүлэн, шинэ шатанд гаргах нь зүй хэрэг. Үүний үндсэн дээр СЭЗДС (Санхүү эдийн засгийн дээд сургууль)-ийн явуулж буй олон улсын мэргэшсэн хөтөлбөрүүдийг цахим сургалтаар хэрхэн хөгжүүлэх талаар судална.