dc.description.abstract |
Дотоод аудиторууд байгууллагын үйл ажиллагаанд хараат бус үнэлгээ хийж, зөвлөмж
боловсруулан удирдлагад тайлагнадаг ч энэ процесс нь ихэвчлэн уламжлалт буюу цаасан
хэлбэрээр явагддаг. Үүнийг цахимжуулснаар удирдлагын шийдвэр гаргалт илүү хурдан, үр
дүнтэй болох бөгөөд алдаа багасаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Энэхүү
дипломын төслийн гол зорилго нь дотоод аудитын үйл ажиллагааг дэмжих, мэдээллийн
технологийн аудиторуудын хэрэгцээнд нийцсэн тусгай модуль шинжлэх, зохиомжлох
явдал юм. Модуль нь олон улсын стандарт, хууль, байгууллагын дотоод журамд нийцсэн
мэдээллийг нэгтгэх, ажлын гүйцэтгэл оруулах, тайлан гаргах зэрэг боломжийг олгож,
аудитын ажлыг илүү үр ашигтай, автоматжуулсан байдлаар гүйцэтгэх нөхцөлийг
бүрдүүлнэ. Ийнхүү зохиомжилсон модуль нь Монголын байгууллагуудын нөхцөлд
тохирсон, практикт хэрэгжих боломжтой, мэдээллийн аюулгүй байдлыг хангах,
удирдлагын шийдвэр гаргалтад үнэтэй дэмжлэг болохуйц шийдэл болох юм. |
en_US |